ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “СОЁЛЫН НААДАМ-2017” ФЕСТИВАЛЬ БОЛНО.

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 05

2017 онд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд иргэдээ соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, амар тайван ажиллаж, амьдрах орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Улс тунхагласны 96, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дүүргийн иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт “Соёлын наадам-2017” фестивалийг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаад байна.

“Соёлын наадам-2017” фестивалийн зорилго нь Монголынхоо түүх, өв соёл, нүүдэлчин ахуйг харуулсан зохиомж найруулгатай байх бөгөөд наадмын өдрүүдэд дүүргийн төдийгүй нийт наадамчин олонд урлаг соёлын бие даасан үйлчилгээ үзүүлнэ гэдгээрээ онцлог юм. Фестивалийг Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулна.

2017 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт болох өдөрлөгт ДҮҮРГИЙНХЭЭ НИЙТ ИРГЭДИЙГ ӨРГӨНӨӨР ИРЖ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА. Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа наадмын 2 дахь өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10:30-д болно.

ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР

  1. “Гийнгоо” тоглолт
  • 2017.07.10-ны 18:00 цагт
  • 2017.07.11-ний 17:00 цагт
  • 2017.07.12-ны 14:00 цагуудад тоглогдоно.
  1. “Сэрсэн тал” тоглолт
  • 2017.07.11-ний 11:00 цагт
  • 2017.07.11-ний 14:00 цагт
  • 2017.07.12-ны 11:00 цагуудад тоглогдоно.
  1. “Хаан туульс хайлах цаг” тоглолт
  • 2017.07.11-ний 19:00 цагт тоглогдоно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх