Хаан банк хүүхдийн мөнгийг дутуу олгож, эргүүлэн татаж байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 08 ・ 13

МАН-ын Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд нэгэн жигд хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ. Ингээд хүүхдийн мөнгөний санхүүжилтийг бүрэн гаргаж, сонгуулийн өмнөх өдөр бүх арилжааны банкууд руу шилжүүлсэн юм байна.

Ингэхдээ 2017-оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртлэх мөнгө буюу нэг хүүхдийн 20 мянган төгрөгийг бодож санхүүжилт олгосон. Тухайн банкууд өмнө нь хүүхдийн мөнгө авлаг байсан данс руу нь шилжүүлээд эхэлсэн. Ямартай ч сонгуулийн өмнөх өдөр хүүхдийн мөнгө шилжээд эхэлсэн.

Гэтэл сонгуулийн оройноос болон өнөөдрөөс эхлэн Хаан банк хүүхдийн мөнгөө дутуу хийж, заримыг нь буцаан татаж байна гэх мэдээлэл гарах боллоо. Тухайлбал, иргэн Г.Мөнх-цэцэг ярихдаа "Хаан банкны дансанд 140 мянга орлоо гэсэн мессеж ирснээ тэр дорхноо буцаад, таны үлдэгдэл 0 төгрөг болчихсон" гэв. Мөн нэгэн нэлээд хэдэн хүний зөвхөн 20 мянган төгрөг нь ороод бусад нь ороогүй байгаа гэнэ. Харин заримынх нь эхлээд нэг 10 мянга, дараа нь 20 мянга гэх мэтээр мэр сэр орж байгаа боловч одоог хүртэл мөнгө нь ороогүй хүүхдүүд ч олон байна.

Хаан банкны лавлахаас асуух гэхээр утсаа авахгүй ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа ажээ. Мөн зарим хүүхдэд 80 мянган төгрөг орсон үлдэгдэл орох эсэх нь ч одоогоор тодорхойгүй байна. Үүнийг эцэг, эхчүүд сонгуулийн шоу байсан юм уу хэмээн гайхацгааж байгаа бөгөөд ихэнх нь Хаан банкыг эргүүлэн татахаас өмнө хэмээн орсон мөнгөө тэр дор нь данснаасаа авч байгаа юм байна. Тэгэхгүй бол хэд, хэдэн хүний мөнгийг эргүүлэн авч, эсвэл дутаа оруулсан ажээ. Хамгийн гол нь тус банк үүнийхээ учир шалтгааныг одоо болтол тайлбарлаагүй, хүлээлт үүсгээд байна. Дутуу орсон мөнгөний үлдэгдэл нь хэзээ орох вэ гэх хүмүүс олон байна.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 09/

    манай 3 хүүхдийн 3-лангийх нь дансандаа орсон хирнээ бага хүүхдийнх нь холбоотой дансандаа орж ирэхгүй байгаа хаан банк

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    их холоос мөнхбаясгалан ажаа амжиж ирээд өнөө хүрлээ үг жүжиглэлтээ хийгээд баатар найруулаад бас болоогүй хулан ажаа хурц ч биш мохоо ч биш шүлэг уншаад сайхан өдрүүд угтаж байна даа

    Хариулах
  • хүн / 2017 07 сар 08/

    миний мэдэх хүмүүсийн хүүхдийн мөнгө орсон байна хаан банкинд учир байвал алдаагаа засаач улс төржиж байгаа бол сонгууль дууссан уучлаарай баярын дараа бүх хүмүүс шинэ ерөнхийлөгчийнхээ өр баргадуулах ажилд бэлэн байхын тулд сайхан баярлаж сайхан амраарай өргүй ард түмэнээ хараад өнөөх аса уйлаад

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    haan bank denduu yuma awaagui hvmvvs zunduu bga

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    Kartand
    oroogui dansand orson bna lee.bi tellerees ni avsaan.buren ugch bna lee shuu HAAN bank

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    ХААН банз бол хамгийн хогийн банк шд. эцэг эх нь өртэй гээд хүүхдийг мөнгийг замаас нь дээрэмдэж байгаа юмуу

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    bat aztai bn shv bvgdin avdag manai 2 hvvhed negen 40000 hegen ogt oroogvi sh de yamaran iim aztai baidag bna

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    nogoo sain huvtsaa shig bolon gj helee biz de an.man 2 yag adilhan negneesee ilvv garah uym bhgvi

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    Хаан банк ер нь хэрэггүй л банк даа

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    ОРООГҮЙ хүмүүс зөндөө бга шдээ

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    Банкны зээлтэй найдваргүй зээлдэгч бол тэгдэг юм

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 08/

    Угаасаа сонгуулийн сурталчилгаа байсан бол яахав

    1
    Хариулах
  • Бат / 2017 07 сар 08/

    Би л лав авах ёстой мөнгөө авсан худлаа хуцаагүй биз бидний бичдэг сэдэв уншдаг зүйл нэг иймэрхүү чөтгөр алгад

    Хариулах