“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2017” НААДАМД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 10

Нүүдэлчин ард түмний соёл, түүний дотор угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет болон биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол 2017” наадам 11 дэх жилдээ 7 дугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд боллоо.

Наадамд нийслэлийн иргэд үндэсний дээл, хувцас, хэрэглэлтэй оролцсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 700 гаруй иргэн дүүргээ төлөөлөн оролцож “Шилдгийн шилдэг дүүрэг”-ээр шалгарлаа.

Түүнчлэн энэ үеэр Чингэлтэй дүүргийнхэн үндэсний хувцастай шилдэг хороо болон албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдээ шалгаруулсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх