ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 19

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Дуу цахилгаантай түр зуурын бороотой. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх