Зэсийн ханш өсчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 19

Сүүлийн таван сар 6000 ам.доллараас доогуур түвшинд хэлбэлзсэн зэсийн ханш эргэн сэргэлээ. Лондоны металлын биржийн даваа гарагийн арилжаагаар тонн шаргал металлын ханш 0.4 хувиар чангарч, 5950 ам.доллартай тэнцжээ. Энэ нь нэг сар орчмын дээд цэг болсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхнээс зэсийн ханш тогтвортой өсөж, нэг долоо хоногийн хугацаанд 100 ам.доллараар чангарсан юм. Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч, уг түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг БНХАУ-ын макро эдийн засгийн үзүүлэлт эерэг гарсан. Тус улсын ДН Б-ий хэмжээ өнгөрсөн улиралд 6.9 хувиар өсчээ. Энэ нь зэсийн зах зээлд эерэг төлөв дагуулж, шаргал металлын ханшид дэмжлэг боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх