Жүжигчин И.Одончимэгийн анхны нөхөр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 19 ・ 1

Монгол улсын Гавьяат жүжигчин Л.Одончимэгийн анхны хайр, Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг арав гаруй жил хэвлэл мэдээлэл болоод кино урлагаас эрүүл мэндийн чөлөө авсан билээ. Харин гурван жилийн өмнөөстүүнд кинонд тоглох нэг, хоёр санал ирж урлагаасаа хөндийрсөн түүний хувьд дахин сэргэх шиг болсон гэдэг. Тэрбээр мөн фэйсбүүк хуудас хөтөлж эхэлсэн бөгөөд хуучны дурсгалтай олон сайхан зураг оруулж, тус бүрт нь тайлбар бичжээ.

Ингээд түүний фэйсбүүк хуудсанд байршсан түүх өгүүлэх олон сайхан зургийг тайлбарын хамт хүргэе.


Л.Нямсүрэн найзын маань гэргий Я.Оюунцэцэг ч бас манай ангийг төгссөн. Оюутан байхдаа бид 3 салдгүй байж билээ. Энэ 2 маань одоо бурхны орны үзэгчидийг бишрүүлж яваадаа гэж би боддог. 

Хонхны баяр УБДС-ийн Кино драмын ангийг дүүргэв./1984 он/ Л.Нямсүрэн, Б.Мангалжав, Ч.Энхээ, Н.Зориг

Д.Сосорбарам, Ж.Сүххуяг, Л.Баярсайхан нар биднийг цэргийн цугларалтад байхад эргэж ирлээ /1983 он/

Н.Батцэцэг бид хоёр Монголкино үйлдвэрийн жүжиг ангид хамт ажиллаж, олон ч киноны гол дүрүүдэд партнёр болон дуу оруулж байлаа. /1985 он/

АЛТАН ШОНХОР киноны зураг авалтын үеэр Ч.Хүрэл, С.Эрдэнэбилэг нартай /1987 он/

Ц.Балдорж "ХЭРЭЭ" жүжиг Ц. Ургамал,О.Энхтуул, Н.Зориг /1989 он/


С.Сэлэнгэ эгчийн хөрөг нэвтрүүлгийн найруулагч, хөтлөгчөөр ажиллаж байсан үе /1995 он/

Д.Нацагдоржийн гэргий Д.Пагамдуламтай Бөмбөгөр ногоон театрынөмнө таарч патиараа татуулав. Эдүгээгийн МУАЖ С.Сарантуяа энэ цаг мөчид "Саруул талын ерөөл" кинонд их зохиолчийн ханийн дүрийг бүтээж байлаа. Хажууд нь зогсож буй нь С.Эрдэнэбилэг буюу бидний нэрлэж заншсанаар Эсээ хэмээх хүмүүн ажгуу.

Боксын Н.Энхбат, жүжигчин Д.Сүхбаатар, дизайнер Б.Түвшин нартай /1985 он/

Д.Батбаярын "Минийх" жүжгийн Хумбага - О.Оюун, Тэлмэн - Н.Зориг /1988 он/

Ц.Төмөрбаатар бид хоёр Москвад тоглолтоор явж байхдаа оюутнуудтай дурсгалын зураг татуулжээ

Монгол киноны 60 жилээр хамт ажиллаж байсан жүжиг ангийхантайгаа

"Санаж яваарай кино"-ны ах дүү Мөнхөө, Мөнх-Од. Сонирхолтой нь энэ фотог Шаравдорж оператор кино камераар авсан юм. Кинонд уг нь оруулсан боловч хасагдаж танагдсан хэсэгт багтаад дашийн шог. Архиваа ухаж суутал надад харин байх юм.


Жүжигчин Н.Зоригийн охин З.Номундарьээж, аавынхаа мэргэжлийг өвлөсөн нэгэн бөгөөд гадаадад сурахаас илүүтэй урлагийн хүн болохоор зөрүүдэлсэн гэдэг. Мөн З.Номундарь нэгэн удаа “Аав минь сая ярьж байна. Урд шөнө намайг зүүдэлсэн гэнэ. Зүүдлэхдээ бүр жаахан байгаагаар минь зүүдэлсэн гэнэ... Би аавдаа зөндөө их хайртай... Би бол Зоригийн Номундарь” хэмээн фэйж хуудсандаа бичиж байв. 

Охин, зээ хоёртойгоо сельфидэв


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • jargalsaikhan / 2017 07 сар 19/

    uneheer gaihaltai zurguud bna iim aavaaraa ohin hi baharhalgui yah vee mash ih taalagdlaa yalanguya ohinii helsen ug hi

    Хариулах