С.Баярыг эргүүлэн татах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 19 ・ 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байна.

Эргүүлэн татах өндөр магадлалтай хүмүүсийн тоонд С.Баярын нэр зүй ёсоор орж байгаа. Түүний оффшор данс, ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй зэрэг зөрчлүүд ч байдаг боловч хэн ч түүнийг үнэн зөвөөр шалгаагүй өнгөрсөн.

Тодруулбал,  2007 оны 11 сарын 21-нд буюу С.Баярыг Монгол улсын ерөнхий сайдаар томилохын урьд өдөр Баярын том охин Нандин Нью-Йоркийн Манхэттэн төвд орших Флэтайрон (Flatiron) гэдэг индүү хэлбэртэй эртний чамин барилгын ойролцоох тансаг хороололд 1 өрөө байрыг 895 мянган доллараар худалдан авсан байдаг байна. Б. Нандин 2010 оны 5 сараас хойш Манхэттэний тансаг байраа сарын 4,750-4,950 доллараар түрээслүүлж байгаад 2014 оны 5 сарын 5-нд 1,092,500 долларын үнэ хүргэж заржээ.

Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр 2009 оны 10 сарын 06-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихаад, 10 сарын 28-нд буюу хэдхэн хоногийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд, элэгний өвчнөө эмчлүүлэх нэрийдлээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужид очсон түүхтэй.

Харин 2010 оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105 хаягтай байшинг 1,290 долларaap худалдан авчээ. Үүний дараа 2012 онд Э.Сувд Вашингтон мужид “Gundel”нэртэй ХХК байгуулж, 2013 оны 1 сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нар өөрсдийн нэр дээрх байшингaa “Gundel” ХХК-д бэлэглэсэн байна. Түүнийг нь “Gundel” ХХК 1,488,000 долларaap заржээ.

2013 онд Э.Сувд, С.Баяр нар хамтдаа амьдарч байсан Сиэтлийн 5 унтлагaны өрөө, 5 ариун цэврийн өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий байраа $4,298,000 зарсан байдаг. Ийм байдлаар хаанаас олсон нь мэдэгдэхгүй их хэмжээний үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг эргэлдүүлэн мөнгө угаах байдлаар С.Баяр эхнэрүүд болон охидын хамтаар АНУ-д аж төрж түүний эл бизнест Ч.Давааням мөн хоёр дахь эхнэрийнхээ хамт оролцдог гэх мэдэээл бий.

Ямартай ч олон удаагийн зөрчил гаргаса, элчин сайд байж таарахгүй хүн гэгдээд буй тэрээр сонгуулийн өмнө хэвлэлэлд ярилцлага өгөхдөө "Аль ч алба амь биш авч болсон юм чинь өгч болно" хэмээн ярьсан байдаг. ӨӨрийг нь эргүүлэн татна, тэнд удахгүй болсон гэдгээ мэдэж байсан гэсэн үг үү. Эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болчихоод ийм асуудал тавина гэдгийг урьдчилан тооцоолов уу. С.Баярыг эргүүлэн татах эсэхийг харах л үлдлээ.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

26 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 21/

    Үүгээр шударга ёс оршин тогтнох эхлэл болог.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 21/

    Shorond orood tendee boss boldoo

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    Эргүүлэн татах бол Монгол өөрөө л шившиг болно доо

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    монгол шиг ёс зүй байхгүй тэнэгүүдийн мулгуй нарын оронд энэ хүн од юм.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    Oyutolgoigoor hereg uusgeed tsaazalaach naad hunhogoo urvagch..

    1
    Хариулах
  • zochin / 2017 07 сар 20/

    yostoi goy

    1
    Хариулах
  • zochin / 2017 07 сар 20/

    yostoi goy

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    С.Баяр монголын ард түмний итгэлийг хөсөрдүүлж, тоглосон хүн яг мөн. Оюутолгойн гэрээг маш хариуцллагагүй хийсэн. элэг муудлаа гэж худлаа шалтаг хэлээд ерөнхий сайдаа өгчихөөд АНУ явчихсан даанч тусгүй нөхөр эгүүлэн татах нь зөв

    1
    Хариулах
  • zochin / 2017 07 сар 20/

    opshor bayriig ogtolj alsu

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    ene hulgaichig odoo shorond ni suulgasan ni deer shde

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    Хорин хэд гучхан настай монгол бүсгүйчүүд насаараа ажилласан америкийн өөрийн нь хуульч, эмч нараас илүү их мөнгө хаанаас хураасан бэ??? Ямар ч амжилттай бизнес хийгээд ийм хэмжээний эргэлдүүлэх мөнгө хурааж чадахгүй гэдгийг америкт олон жил амжилттай ажиллаж сурч байгаа захын монгол хүн хэлнэ дээ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    татаж авчраад ял асуух хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 20/

    CHADAHGUI EE

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    5 залууг буудуулсан, канадын хан ресурсийн эсрэг түүний авсан буруу шийдвэрээс нь болж төр 146 тэрбум төгрөг уг компанид төлсөн, монголчуудын их баялаг ОЮУ толгойн гэрээг монголд ашиггүй ХИЙЖ АВЛИГАДСАН ЭНЭ НӨХРИЙГ ХУУЛИЙНХАНД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ЁСТОЙ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    Uu tiim bayr dorjzovd gd neg teregnii dugui bishvv

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    Bayraar tug tahij uursdoiguu tseverleh ni ziig tvgjil 2

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    Өөрийн том луйвараа хаацайлж хүний толгой дээрх хялгасыг харж дээ. Зайлуул баттулга бэлтрэг хоёрт өөр хийх ажил байхгүй байгаа юм байх даа. Энэ хоёроос даруй 10 дахин илүү улстөрч сайхан хүн. Яг тийм мөнгө угааж тэгээд энэ хоёрт баригдаж харагдаач. Та хоёр удахгүй хорвоогоос буцна тамын оронд очно

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    энэ с илүү асуудалтай хүн ерөнхийлөгч болсон юм биш үү, сая сонгуулийн үеэр харж байхад

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    энэ с илүү асуудалтай хүн ерөнхийлөгч болсон юм биш үү, сая сонгуулийн үеэр харж байхад

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    С.Баярыг эрүүгийн хариуцлаганд татаж шалгаагүй байхад хууль ёс,шудрага байцгаах,хууль хүн бүрт тэгш үйлчлэх тухай ярихынч хэрэггүй,С.Баяр бол нэр нүүрээ барсан үнэхээр гэмт хэрэгтэн,тэр жил долоон сарын гуравны өдрийн ноцтой явдалын нэг гол буруутан бол С.Баяр мөнөөсөө мөн,энэ этгээдэд нам нь олон ж

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    Түүнээс гална Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг удирдсан нь төрийн тусгай албаны гадаад улсад томилогдсон дипломат эрх хэмжээний гадуур хууль зөрчсөн үйлдэл болсон. Зөвхөн энэ нь гэхэд эргүүлэн татах хангалттай үндэслэл мөн

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    монголчууд минь ард түмэн минь энэ их мөнгө бид бүгдийх,тийм учир хурдан мөнгө авья

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    монголчууд минь ард түмэн минь энэ их мөнгө бид бүгдийх,тийм учир хурдан мөнгө авья

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    монголчууд минь ард түмэн минь энэ их мөнгө бид бүгдийх,тийм учир хурдан мөнгө авья

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    монголчууд минь ард түмэн минь энэ их мөнгө бид бүгдийх,тийм учир хурдан мөнгө авья

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 19/

    монголчууд минь ард түмэн минь энэ их мөнгө бид бүгдийх,тийм учир хурдан мөнгө авья

    Хариулах