Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 20

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

Уг ажилтай холбоотойгоор Өгөөжийн уулзвараас хойш баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажил хийгдэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх