"Эрхэс" сувилалд өндөр настнууд 100 мянган төгрөгөөр амрах боломжтой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 20

 

Уламжлалт эмчилгээний мэргэжлийн эмч нарын багтай АШУИС-ийн Эрхэс сувилал ажиллаж байна. Ээж аав% өвөө эмээ нь хүүхдүүдтэйгээ хамт ч амрах боломжтой юм байна. Хүүхэдтэйгээ хамт хамгийн хямд зардлаар хамтдаа амрах боломжтой. Улаанбаатар болон хөдөө орон нутгийн ахмадууд “Ахмад настанд амралт сувиллын хөнгөлөлт” эдлэн төлбөрийнхөө 70 хувийг халамжийн сангаас буцаан авдаг. Тухайлбал та ердөө л 100000 төгрөгөөр 10 хоног эмчлүүлэх боломжтой гэсэн үг. 10 хоногт 300000 төгрөг төлөөд халамжийн сангаас 200000 төгрөгөө буцаан авна. Хэрэв шууд төлөх 300 мянган төгрөгийн боломгүй бол тухайн дүүрэг эсвэл аймгийнхаа халамжийн хэлтэст өргөдөл гаргаж өгөөд, бичиг авчихна. Тэр бичигээ "Эрхэс" амралтанд очихддоо авч очоод 100 мянган төгрөг бэлнээр төлөхөд та 10 хоног амарч сувилуулах бүрэн боломжтой юм байна. ҮҮнийг зарим өндөр настнууд мэддэггүй ажээ. Лавлах утас 95621471/ хааяа сүлжээ тасардаг тул хэсэг хүлээгээд залгана уу/ .
Хаяг: Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг,18-р хороо,Сэлхийн автобусны буудлын эцсийн зогсоол. Хотын төвөөс тогтмол автобус явдаг. Багшийн дээдийн автобусны буудлаас сэлх долоон буудал гэсэн автобусанд суухад л яг Эрхэс сувилалын үүдэнд бууна.

Н.Ганаа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх