Банштай цай хийх жор

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 22 ・ 6

Амралтын өдрийн өглөөний эсвэл өдрийн хоолон дээр хийцтэй цай чанаж гэр бүлээрээ тойрон суунгаа уух шиг аз жаргалыг зөвхөн бид л мэдэх буй за. Тэгвэл та бүхэнд Халх хийцтэй цайг хэрхэн хийх тухай багахан мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

Юун түрүүнд та бидэнд цайны ус, цайны идээ, сүү, шар эсвэл цагаан будаа, сүүлний өөх, борц, хатаасан хавирга, давс зэрэг хэрэг болно.

Хийх аргачлал: 

Юун түрүүнд хар цай чанаж дараа нь сүлээд дахин буцалгана. Ингээд цайгаа өөр саванд шүүж юүлээд тогоог сайтар цэвэрлэж халаана. Шар эсвэл цагаан будааг сүүлний өөхтэй хамт тогоонд хийж хуураад дээрээс нь шүүсэн цайгаа хийнэ. Үүн дээрээ нимгэн хөшиглөсөн сүүл, годгор борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай нэмж хужир, давсаар амт тохируулан нэг удаа оргитол буцалгана. Энэ цайг аягалахдаа будаагаа шүүж аяганд хийгээд хэрчим сүүл, зүсэм хавирга дээр нь хөндөлдүүлж цай дүүргээд цагаан тос нэмнэ. Ингээд л Төв халхын борцтой цай бэлэн болох нь тэр. 

Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Таны гэр бүлд аз жаргал хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2023 08 сар 02/

    Баншаа хаагуур нь хийх вэ? хариу...

    Хариулах
  • Зочин / 2022 02 сар 05/

    хаххахахаха банштай цай гэснээ заа ингээд сүүлтэй цай бэлэн боллоо гэш

    1
    Хариулах
  • Гайхав / 2021 09 сар 04/

    Энэ одоо ямар аймар юм бичдэг зочин бэ? Өөрөө харин мэдрэл нь зүгээргүй юу?

    1
    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 23/

    Ийм мэдрэлийн өвчтэй эсвэл тархи нь хатчихсан хүн монголд дэндүү олон юм

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 23/

    Нийтэлсэн мэргэн охин биш ухаан нь орж гарсан илжигэн охин байна. Мэргэн охин нь дандаа иймэрхvv элий балай юм бичдэгийн. Банш нь яасын болоо. Тэгээд ч халхчууд хатааж хуршсан хавирга цай байтгаа хоолондоо хийддэггvй. Оркоо.

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 23/

    Нийтэлсэн мэргэн охин биш ухаан нь орж гарсан илжигэн охин байна. Мэргэн охин нь дандаа иймэрхvv элий балай юм бичдэгийн. Банш нь яасын болоо. Тэгээд ч халхчууд хатааж хуршсан хавирга цай байтгаа хоолондоо хийддэггvй. Оркоо.

    Хариулах