Хүүхдийн мөнгө олгохоо зогсоохыг шаарджээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 24 ・ 2

Манай улс өнгөрөгч хоёрдугаар сард ОУВС-ын өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж, эхний ээлжинд 38.6 сая ам.доллар аваад байгаа билээ. Энэ нь эдийн засаг сэргэх гол арга гэж байгаа юм. Улирал тутам орж ирж уг санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягтлаж, урьдач нөхцлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг юм байна.
 
Тиймээс тус сангийн шинжээчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн манай улсад ажиллаж байгаа аж. Шинжээчдийн бүрэлдэхүүнд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй зургаан төлөөлөгч бий.   Тэд яамд болон Төв банкинд тусгай графикийн дагуу ажиллаж, холбогдох уулзалтуудаа хийж буй юм байна.
 
Тэгвэл сонгуулийн өмнө ард иргэдэд амлалт өгч, тараасан хүүхдийн мөнгийг нэн даруй зогсоохыг шинжээчид Засгийн газарт үүрэг болгосон байна. Мөн тэтгэврийн насыг уян хатан болгох агуулга бүхий хуулийг УИХ-аар оруулан, улмаар автомашинд ногдуулах гаалийн албан татварын хэрэгжилтийн хугацааг хоёр сараар сунгаж, нөхөн төлөлтөд 600 гаруй сая төгрөг зарцуулсан юм.
 
ОУВС-аас анх манай улсыг хөтөлбөрт хамруулахдаа хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн.

Уг тодотголоор нэмэгдсэн хэд хэдэн татварын хууль    тавдугаар сарын 1-нээс хэрэгжсэн.  Тухайлбал,

-Хувь хүний онцгой албан татвар буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс таван хувийн татвар авах, 

-100 саяас дээш төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, 
 
-Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татвар,

-Приус машины татварыг 50 хувь чөлөөлөх /одоо 100 хувь чөлөөлж байгаа/

-Хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн 40 хувьд олгох бөгөөд заримд нь хүнсний талон өгөхөөр болсон билээ.

Ямартай ч сонгуулиас өмнө 48.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөний нөхөн олголтод зарцуулсан байна. Эрх баригч намын зүгээс эдийн засгийн байдал харьцангуй сэргэж байгаа тул нийгмийн халамжийн бодлогоо зөөлрүүлэх нь ОУВС-гийн шаардлагатай зөрчилдөхгүй  хэмээн тайлбарласан байдаг.  

Г.Нар
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ARD / 2017 08 сар 03/

    MAN ODOO BO;II ARD TVMENEEREE ALHAM TUTAMDAA TOGLOJ BAINA HVVHDIIN MONGO TETGEWERIIN NAS NAASHLUULAA GEED SONGUULIIN VER BICHEED BAISAN ENHBOLD GARAHIIN TUID TVR ZUURIIN ARD IRGEDIINHEE TOLGOIG ERGVVLSEN SHVV DEE ARD TVMEN BAIAI BISH EE MAN AA OGTSORWOL YASII TA NAR ARD TVMENEE HAIRLAHGVIGEER HOL YW

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    Хамаг юм сайжирлаа,бидний л ач гавьяа гээд амаа олохгүй ярьцгаасан,хүүхдийн мөнгө зэрэг нь сонгуулийн л шоу байсан хэрэг биш үү?энэ нь энэ намынханы гэм биш зандаа.

    Хариулах