Хариуцлагын алдаа гаргаж байсан "Хүннү эйр" ослын буулт хийжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 24 ・ 3

“Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар  чиглэлийн (ULO-ULN)  MR 162 дугаартай нислэг  өчигдөр оройны 10.00 цагт Улаангомоос Улаанбаатарыг чиглэн хөөрчээ. Гэтэл хөөрөөд төд удалгүй онгоцны нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарч болзошгүй эрсдэлтэй нөхцөлд хүрсэн байна. Харин ч арай осол гаргаагүй явсаар замдаа буюу  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх онгоны буудалд  ослын буулт хийж, газарджээ.
Энэхүү ослын буултын шалтгаанд дүгнэлт хийхээр ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, “Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотыг зорьжээ. Олон хүний алтан амь тээж явдаг нисэх хүчин ослын буулт хийх нь маш аюултай, эрсдэлтэй байна гэдгийг илэрхийлж буй юм.  

“Хүннү эйр”-т өмнө нь хэд хэдэн асуудал гарч байлаа.  Тухайлбал, 2014 онд Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн нислэгийн таван тасалбарыг Б гэх эмэгтэй захиалсан байдаг.  МИнгэд 11 сарын 5-ны өдрийн өглөөний 07:45 цагт Улаанбаатараас Мөрөнгийн чиглэлд нисэх нислэг захиалсан байгаа юм. Тэрбээр Италийн Милан хотоос ирэх гурван зочныг тосч, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод аваачин томоохон уулзалт хийхээр төлөвлөсөн байжээ. Уригдсан зочдоо Москва Улаанбаатарын нислэгээр 5-ны 06:10 цагт тосч аван улмаар 07:45 цагт нь Мөрөн рүү нисгэнэ гж тооцоолсон гэсэн үг.

Гэтэл “Хүннү эйр” ХХК-ийн ажилтан Б-руу утасдаж “Нисэх онгоц хүрэлцээгүйн улмаас 5-ны 07:45 цагийн Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, тухай өдрийнхөө 05:15 цагт нисэхээр болсон” гэжээ. Үүнийг сонссон бүсгүй гадаадаас зочид хүлээн аваад шууд Мөрөн рүү нисэхээр төлөвлөсөн тухайгаа хэлэхэд тус компанийн ажилтан “Би мэдэхгүй” гэлэг хариулт өгч байсан нь тухайн үедээ гадны зочдыг болон хариуцлага хүлээж байсан монгол талын төлөөлөгчдийг  хүнд байдалд оруулж байлаа. Энэ мэт хариуцлагын алдаа гардаг байсан бол өчигдөр бүр осол гарахдаа тулжээ.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 26/

    ХүннүЭйр чинь хэдэн олигархиудын \Оджаргал мэтийн\ компани шүү дээ, тэд нарын хэрэгцээг хангадаг болохоос хэзээ үйлчлүүлэгчдийн төлөө ажиллаж байсан юм бэ? 2014 оны 7-р сарын 14-ны өдөр Увс аймагт ирээд буцах байсан нислэгээ ямарч шалтгаангүйгээр олон цагаар хойшлуулснаас болж УИХ-ын гишүүн Байгаль

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 25/

    Энэ нийтлэл монополь МИАТ-ийн шидсэн чулуу юм биш үү хэхэхэ

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 24/

    yutai haritsuulaad bgaa yum bee setgvvlch gedeg malaa hubiin ashig sonirhol bgaa ni haragdaj bna

    Хариулах