Энэ сарын 26-наас Өгөөжийн замыг хаана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 24

Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн V хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын хүрээнд дулааны шугамын хүчитгэлийн таг солих, цахилгаан шугамын шилжүүлэг, нөөц трубо байрлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн гудамж Сөүлийн гудамжны уулзвараас "Өгөөж чихэр боов" ХХК хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 26-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Иймд жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохийг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх