Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 25

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх