ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 08 сар 23 ・ 1

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д энэ сарын 19-21 өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар  “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд Монгол Улсад ОХУ-аас шүлхий болон бог малын мялзан өвчний эсрэг вакциныг нийлүүлэх, Монгол Улсын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас  өвс тэжээл, улаан буудай худалдан авахад  хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж хэлэлцэв.  Тодруулбал, “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд ОХУ-аас 4.1 сая тун шүлхий өвчний эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр болсон. Эхний ээлжийн 1.3 сая тун вакцин  өнгөрсөн 7 дугаар сард нийлүүлэгдсэн.

Харин дараагийн ээлжийн 1.3 сая тун вакциныг  9 дүгээр сард багтаан нийлүүлэхээр хоёр тал ярилцаж тохиролцсон байна. Мөн 200 мянган тонн улаан буудайг нийлүүлэхээр болсон бөгөөд  нийлүүлэлтийг ойрын хугацаанд гүйцэтгэхээр болжээ. Малын өвс тэжээлийн хувьд 400 мянган тонн өвсийг нийлүүлэхээр тохиролцсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 23/

    Мэдээлэлгүй сайд гэж энэ байх, гурилын үнийг 1 ч төгрөгөөр нэмэхгүй гээд байсан яасан бэ? гурилын үнэ 7 сараас 200 төгрөгөөр нэмэгдээд байхыг мэдэхгүй байна уу? мэдэн будилаад хуйвалдаад сууна уу сайд гуай? Алтан тариан дээд бөөний үнэ 900 байсан одоо 1150 зарж байна.

    Хариулах