Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 24
Энэ зуны зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байв. Энэ зун ихэнх нутгаар долдугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч 8 дугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
15% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
10% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
30% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
10% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
30% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.