Эрхэм нөхдөө

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 08 сар 25

Миний нөхрийг Б.Анхбаяр гэдэг 31 настай. Гурван хүүхдийн аав, сайхан хань сайн нөхөр. Би ч мөн олны танил биш, жирийн нэгэн эзэгтэй, хүүхдүүдийн ээж, хүний хань. 
Гурван хүүхдийн маань бага нь дөнгөж 1 ой 10 сартай, дундах нь 4 настай, том хүү маань 8 настай. Саяханыг хүртэл нөхөр маань гэртээ хүүхдүүдээ харж, харин би тэднийхээ төлөө өдөр шөнөгүй ажиллаж, амьдралаа хүнээс илүүгүй ч, бас дутуугүй авч явах гэж хэрэндээ л хичээж ирсэн. Хүнд муу юм хийлгүй амьдарч, олсоноо гололгүй, алдсандаа амаа барилгүй амьдарч ирсэн тийм л айл, Залуу гэр бүл.

Гэвч энэ хавар бид хэн хүний өдөр болгон сонсоод байдаггүй цочир хэцүү мэдээ сонслоо. Эмч нарын хамтарсан дүгнэлтээр "Элэг яаралтай солиулах шаардлагатай" Элэгний хатуурлаас үүдэн улаан хоолой, дэлүүний судас их хэмжээгээр өргөсөж, хэмжээ хэт томорсон учир өдөр хоног, минут секунт бүр үнэ цэнэтэй тул яаралтай донор олох, эмнэлэг сонгох, зардлаа олох гэсэн хариуг бидэнд өгсөн юм. Миний бие болон нөхрийн маань ганц дүү элэгний донор болохоор бүх шинжилгээг өгсөн бөгөөд хагалгааг “Энэтхэг” улсын“Medanta” эмнэлэгт хийлгэхээр сонгоод байна. Бидний ганц найдвар болох энэхүү хагалгааны зардал маань /130,000,000/ төгрөг болох юм. Хагалгааг хийлгэвэл бүрэн эдгэх боломжтой гэсэн хариуг бидэнд өгсөн  бөгөөд одоо бидэнд тулгараад байгаа бэрхшээл бол зардал мөнгөний асуудал үлдээд байгаа юм.

13сая бол аргалж болох ч  130,000.000 сая гэдэг бидний хувьд хүчин мөхөсдөж буй бэрхшээл болоод байна. Иймээс бид “Элэг бүтэн жаргал” хандивын аяныг найз нөхөд, хамт олон, түмэн олныхоо дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар та бүхнийхээ дэмжлэгийг хүсч гэр бүлд маань элэг бүтэн амьдрал бэлэглэн, халуун  гараа сунгаж тусална уу хэмээн гуйж байна.

Энэхүү аяны ард эрдэнэт хүний амь,элэг бүтэн амьдрал,энхрий үрсийн ирээдүй,их үйлсийн эрхэм утга оршиж байгаа билээ.

Хүндэтгэсэн: Анхбаяр түүний гэр бүлээс.

 

Account:

Firstname: Ankhbayar Second name: Batjargal
Donation account number: 458044476
Bank: Trade and Development Bank of Mongolia
Swiftnumber: TDBMMNUB
Recipient country: Mongolia
Postal code: 14210
Address of bank: Peace Avenue 19, Sukhbaatar district, 1st Khoroo, Ulaanbaatar
Text: " Asking for Donation "

http://www.facebook.com/baigalmaa.baysgalan

http://helpankhbayar.blogspot.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх