Элэгний С вирусын эмийн жорыг, улсын хэмжээнд 174 эмч бичих эрхтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 29

Элэгний С вирусын эмийн жорыг улсын хэмжээнд 174 эмч бичих эрхтэй бөгөөд энэ эмч нарт хандсанаар та элэгний вирусын эмийг хөнгөлөлттэй авах нөхцөл бүрдэнэ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор элэгний вирусын эмийг хайрцаг тутамд нь 210 
мянган төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэр дээрх банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх