Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 29 ・ 5

 Авто худалдааны захуудыг өнөөдөр нүүлгэн шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр автомашины үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийсэн байна. Энэхүү захирамжийн хүрээнд техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх ажил явагдаж байгаа юм.

Мөн Нийслэлийн Газрын албаны зүгээс дээрх ажлын хэсгийн хүрээнд үлдсэн нэгжүүдийн судалгааг хийж, мэдэгдэх хуудас хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Газрын Албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг: "Нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж байгаа 105 иргэд, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн байгаа" гэсэн юм.

Түүнчлэн томоохон аж ахуйн нэгж болох "Да хүрээ трейд", "Мануул Трейвель", "Дөрвөн-Өлзий" гэсэн компани нийслэлийн Засаг дарга болон тус үйл ажиллагааны эсрэг хуулийн байгууллага, шүүхэд ханджээ. Одоогийн байдлаар энэ асуудал шүүхийн шатанд хянагдаж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 30/

    САЙН БАЙНА АВТОПЛАЗА НЭРТЭЙ БОХИР ГАЗРУУДЫГ ЦЭГЦЛЭЭЧЭЭ 11-Р ХОРООЛОЛД БАЙГАА АВТОПЛАЗА МАШИНЫ ТОС ТОСОЛ СОЛИОД ХАВЬ ОРЧИНЫ ГАЗРЫГ БОХИРДУУЛААД УДЛАА АНХААРАЛДАА АВЧ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА ХҮМҮҮС НЬ...

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 30/

    yag unen tor zarim asyydal deer toriin tomor nuuree gargaj baimaar bna aa geriin ezen shiid gargahdui ger buliin gishuud dyr meden sanasnaaraa yavbal ter ail suirne bizdee terentei adil toriin terguun zasag tor ni dandaa ard tumnii ayaiig dagana gevel ene olon tolgoi oorsdiinhooroo bna shdee odoo ha

    Хариулах
  • Лхагва / 2017 08 сар 29/

    Өчнөөн хөрөнгө зарж тэр том цогцолбор босгочихоод юм болгож чадахгүй бол цаашдаа өөр юу ч хийж чадахгүй. Хэл амаа билүүдсэн хэдхэн хүнээс айгаад хийх юмаа хийж чадахгүй бол бүр больсон дээр.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 29/

    Zuv2. Heden naimaachdaas bolj hot hohiroh usgvi.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 29/

    MASH SAIN MEDEE

    1
    Хариулах