00-д хадгалж байсан жимснүүдийг устгана

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 08 сар 30 ・ 1

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хүрээнд Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтарсан ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төв орчимд шалгалт хийхэд гар дээрээс, ил задгай жимс хүнсний ногоо худалдаалагчид жимс, хүнсний ногоогоо Улаанбаатар нэгтгэлийн харьяа city toilet нийтийн бие засах газар хадгалж, хурааж байсан нь тогтоогдлоо. Хадгалалтын горим, эрүүл аюулгүй байдлын шаардлага хангаагүй газарт хадгалагдаж байсан жимс, хүнсний ногоог хурааж авсан бөгөөд цаашид зохих арга хэмжээг авч ажиллах юм байна.

Хяналт шалгалтаар 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төв орчимд зөвшөөрөлгүй ил задгай хүнс, барааны худалдаа эрхэлж буй 30 гаруй иргэнд хуулийн хэрэгжилт хангах зорилгоор үйл ажиллагаагаа зогсоох Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн мэдэгдлийг өгсөн. Харин хураагдсан жимснүүдийг устгалд оруулах юм байна. 

Иргэд та бүхэнд гар дээрээс, ил задгай жимс, хүнсний ногоо худалдан авахгүй байхыг анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2017 08 сар 30/

    Төр гэж байгаа бол гадуур хүнсний худалдаа хийж байгааг зогсоогоочээ хамаг өвчиний эх үүсвэр ажлын байр олдохгүй байгаа бол сургалтанд хамруулаад ажилтай орлоготой болгол доо хичнээн жил ингэж хууль зөрчиж ажилуулах гэсэн юм бэ.

    Хариулах