“Volkswagen” компани ОХУ-аас 7700 “Multivan” машинаа эргүүлэн татна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 06 ・ 1

Volkswagen” компанийн Оросын дилер “Фольксваген Групп Русс” НХН 2014-2016-нд үйлдвэрлэгдсэн Т5, Т6 үеийн “Multivan” загварын 7700 гаруй машинаа эргүүлэн татахаар болжээ. Энэ тухай техникийн тохируулга, хэмжил зүйн холбооны агентлаг “Ростандарт” мэдээлжээ.

“Эргүүлэн татах болсны шалтгаан нь олон давхар ремений нэг салааны ремень чангалагч нь чиглүүлэгч роликтойгоо хавирч болзошгүй байгаа явдал юм” гэж уг мэдээлэлд дурджээ.

Энэхүү дефект нь дээрх эд ангиудыг хурдан элэгдэх, зарим тохиолдолд ремень тасрахад хүргэж болзошгүй байгаа гэж Росстандарт анхааруулжээ.

Дээр дурдсан тээврийн хэрэгслүүдийн олон давхар ремень, чангалагч хоёрыг нь солих ба засварын ажил дээрх машин эзэмшичгдийн хувьд үнэ төлбөргүй хийгдэх аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 07/

    Сэтгэл зүй бас ч болоогүй байна даа.Уг нь яаж өөрийнхөөрөө үзэх вэ? гэдгээ боддог болохоос ,яаж хариу авах вэ?гэж боддоггүй юм л даа.

    Хариулах