Мьянмарын талаар худал мэдээлэл цацлаа хэмээн бухимдав

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 07 ・ 1

Мьянмарын армийнхан үндэсний цөөнх Рохинжа үндэстнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байна.

 

 

Уг үйл явдалтай холбогдуулан Рахинэ мужид амьдардаг олон мянган рохинжачууд дүрвэжээ. Ганцхан долоо хоногийн дотор 125 мянган хүн хөрш Бангладеш улс рүү дүрвэсэн аж.

 

Тэгвэл энэхүү асуудлаар тус улсын Төрийн зөвлөх, Нобелийн энхтайвны шагналтан Ан Сан Су Чи өчигдөр хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр уг асуудлаар анх удаагаа өөрийн байр сууриа хүргэж буй учир олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй талаар “CNN” агентлаг онцлов.

 

Ан Сан Су Чи “Улс оронд болж буй үйлдэл явдал олон хүнийг түгшээж байна.  Энэхүү асуудлыг эвээр шийдэхийн тулд эрх баригчид ажиллаж байна” гэж хэлжээ. Гэхдээ тэрбээр олон улсын хэвлэлээр цацагдаж буй мэдээ, мэдээлэлд ямар цензуургүй байна хэмээн шүүмжлэв.

 

Тэрбээр “Олон мянган хүн дүрвэсэн гэх мэдээлэл бол худал мэдээллийн асар том мөсөн уу. Та бүхэн бодит байдлыг гуйвуулж, үндэстэн хоорондыг хагаралдуулж байна” гэж мэдэгджээ. Хэвлэл мэдээлэл терроризмыг өөгшүүлэх хэрэгсэл биш” гэж мэдэгджээ.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл Мьянмарын эрх баригчдыг шүүмжилж, “ард түмэндээ эрх тэгш хандах хэрэгтэй” хэмээн уриалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 07/

    Алдарт ардчилагч авгай цензуур тогтоох дуртай юм уу даа. Социализмын үеийн монголорхуу юм уу даа...

    Хариулах