Тахиа, могой жилтэнд эерэг сайн өдөр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 11

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 20. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. 

Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх