Байгальд ихээхэн хохирол учруулсан "Рич Мөнх" компаниас ямар төлбөр авсан бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 11 ・ 5


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлон байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Рич Мөнх” ХХК-тай холбоотой зөрчлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн тооцож, нөхөн төлүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан байгаа.

Ер нь Сэлэнгэ, Хүдэр, Ерөө голын сав, Бугант, Ялбаг гэх газарт бичил уурхай замбараагүй байна. Бичил уурхай нэрийн дор хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний ярьдгаар нинжа нар голын голдрил өөрчлөн ашигт малтмал олборлосон байгаа. Орон нут­гийн засаг, захиргаа нь хүртэл санаачлага гаргаж ажилладаггүй.  Хүдэр, Ерөө сумын удирдлагуудад анхаарах хэрэгтэй байдаг. 

 

Тодруулбал, Сэлэнгийн Ерөө су­манд Бугантын голд үйл ажиллагаа явуулдаг “Рич мөнх” гэдэг компани гол гор­хиноос 50 метрийн дотор үйл ажиллагаа явуулдаг.  Уг нь Урт нэртэй хуулийн зохицуулалтын дагуу гол горхиноос 50 метрийн дотор үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хуулиараа 200 метр болгосон. Энэ дагуу талбайгаасаа хасалт хийлгээгүй гэдэг зөрчил удаа дараа илэрсэн болохоор үйл ажиллагааг нь зогсоосон. 

Мөн ТЭЗҮ батлуулаагүй, ямар ч зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийг өөрийн талбай дээр гэрээ байгуу­лаад оруулсан байж. 

Байгальд ихээхэн хохирол учруулсан энэ компаныг хэрхэн торгож, ямар хариуцлага тооцуулж, хариуцлага хүлээсэн мөнгөөр нь хэн юу хийв гэдэг асуудал гарна.

Энэ компаны эзэн нь Хурцын Эрдэмбилэг. Түүний “Рич монгол” ХХК-нийх нь Дархан-Уулын Хонгорт байдаг 204 га газрынх нь лицензийн хугацаа 2033 оны 12 сарын 19-нд дуусна. Жилд 3066 доллар төлдөг. “Рич мөнх” ХХК-нийх нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байдаг 774 га газрынх нь лицензийн хугацаа 2036 оны 1 сарын 10-нд дуусна. Төлбөр нь жилийн 11620 доллар. Хоёулаа ХХБанкны барьцаанд оржээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 13/

    Ineeveel zaluujina

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 13/

    Aytaihan bichej boldoggui ym bhda

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 13/

    Amidral baylag yum oo

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 13/

    Gegeelelg ym oruuldag ym erni bna u

    Хариулах
  • нэргүй / 2017 09 сар 11/

    Алт хөтөлбөр гэж нэг адын юмыг анх ямар гээч нүгэлтэн санаачлаж энэ улс орныг там болговоо,тэр бузар амьтаныг хамгийн хатуу шийтгэж нутаг орноо аюул сүрлээс аварах юмсан,ер нь яг үнэнийг хэлэхэд АЛТГҮЙГЭЭР амьдрах алтан боломж байгаа шүүдээ.

    Хариулах