Завханы замд, ослоос бохирдсон хөрсийг булж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 11 ・ 2

Уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан байжээ. Одоогоор 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дөрвөн албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн албан хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт, нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 12/

    Монголд нохойнд халзуулсан хүнд галзуугын эсрэг тавиа байхгүй байна

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 12/

    яасан ч хар мөртэй засаг дарга вэ? Батсайханыг очсоноос хойш 40 орчим хүн зүй бус үхлээр үхлээ. Шатаасан мөчилсөн боосон осол аваар гээд ердөө дуусахгүй юм...

    Хариулах