МАН-ын бүлэг маргааш хуралдах чигтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 12

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүээр нь огцруулаад буй. Үүнтэй холбогдуулан эрх баригч нам шинэ Засгийн газрын бүтцээ дотооддоо ярилцаж, нэгдсэн шийдвэрт хүрэх шаардлага үүсээд байна. Намын дүрмээрээ шинэ Засгийн газрын бүтэц МАН-ын Удирдах зөвлөл дээр яригдах учиртай. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг  хуралдах чигтэй байна. Бүлгийн гишүүдэд лхагва гаригт хуралдана гэсэн мэдээлэл тараасан хэдий ч албан ёсоор цагаа зарлаагүй байгаа аж. МАН дотор яригдаж буйгаар бол, бүлэг нь маргааш хуралдаж, Удирдах зөвлөл нь  баасан гаригт  хуралдах юм байна.  МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлын товыг зарлах юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх