“MCM” компанийн хашаанд химийн бодис хадгалдаг сав дэлбэрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 12

“Монголиан Стар Менежмент Корпорэйшн” ХХК-ын хашаанд  химийн бодис хадгалдаг нэг тоннын сав задарч дэлбэрчээ. Тодруулбал, найм хоногийн өмнө энэ сарын 4-ний орой 16 цагийн орчимд тус компанийн үйлдвэрийн хашаанд  нэг тонн бодис хадгалдаг сав дэлбэрсэн байна. Тухайн үед сав хоосон байсан учраас машины дугуй хагарч байгаа юм шиг чимээ гарсан талаар ажилчид ярьсан байна.

Мөн тухайн өдөр  ажилчдынх нь  толгой өвдөж, дотор нь муухайрч эрүүл мэндийн байдал тогтворгүй байсан бөгөөд ямар ч арга хэмжээ авалгүй орой 17.00 цагийн үед тараасан байна. “Монголиан Стар Менежмент Корпорэйшн” ХХК-ын зүгээс тус хэргийн талаар маш их нууцалж байгаа аж. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх