Хүлээлт үүсгээд буй "Зүрхний хилэн" киноны дуу удахгүй цацагдана

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 09 сар 19

 

Энэ сард нээлтийн товоо зарласан ч олон мянган үзэгчийн хүлээлт үүсгээд буй "Зүрхний хилэн" киноны өөр олон хүлээлт үргэлжилсээр байна.

Фантастик продакшний эрч хүчтэй залуусын шинэ бүтээлийг чимэх нэгэн зүйл бол киноны дуу нь билээ.

Тэгвэл шинэ киноны дууны хөгжмийг Морин хуурч, хөгжмийн зохиолч, найруулагч, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан зохиожээ. Түвшинсайханы хувьд тэрбээр морин хуурч, хөгжмийн зохиолч, найруулагч гээд олон талын авьяастай уран бүтээлч билээ. 

Харин дууны шүлгийг яруу найрагч Х.Соёмбо зохиожээ. Дуучин Ган-Эрдэнийн “Гүнж минь болооч”, Миний амьдрал”, дуучин С. Жавхлан “Freezone” хамтлагтай  хамтран дуулсан “Төгсөх оюутны дуу”, “take Off” –ийн “Аялгуу”  болон дуучин Сарантуяагийн хэд хэдэн дууг энэ залуу зохиожээ.

Тэгвэл үзэгч олны сонорт энэхүү дууг МУГЖ, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар хүргэх эрхэм үүргийг хүлээжээ. Энэ мэтээр тус бүтээлд олон чадварлаг уран бүтээлч нэгдэн Фантастик продакшний шинэ киноны хүлээлтийг улам эрчимжүүлж байна. 

 

Нэмж хэлэхэд "Зүрхний хилэн" киноны нээлт 9-р сарын 29-нд Хүннү кино театрт 17 цагаас болох бөгөөд нээлтийн арга хэмжээний тасалбар худалаанд гарсан байгаа юм. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх