Мөнгөний нийлүүлэлт өсчээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 20

Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өcсөн хэмээн Төвбанк мэдэгдэв.

Тайлант хугацаанд зээлийн өрийн үлдэгдэл 13.3 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 6.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 940.3 тэрбум төгрөг болж өссөн байна. Чанаргүй зээл наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж нэмэгджээ. Ингэснээр нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж буй аж.

Чанаргүй зээлийн төлөв  банкуудын зээл олгох болон шинээр зээл гаргах чадварт  нөлөөлдөг   мэргэжилтнүүд онцолж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх