“Miss Mongolia-2017” наадмын тэргүүн миссээр А.Сайхантамир тодорлоо

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2017 10 сар 03 ・ 2

2004 оноос эхлэн “Мисс Монголиа” холбоо жил бүр “Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн “Мисс Монголиа-2017” тэмцээний тэргүүн миссийн титмийн төлөө өрсөлдөх эцсийн шатанд 14 бүсгүй шалгарсан бөгөөд ялагчийг өчигдөр тодрууллаа. “Мисс Монголиа-2017” тэмцээний тэргүүн миссээр Амарсанаагийн Сайхантамир шалгарсан юм.

А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн. 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгссөн. “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Тэрбээр анх 2014 онд “Мисс Монголиа-2014” тэмцээнд оролцож байжээ. 2016 онд “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч "Дэд байр"-ын шагналыг хүртэж байсан түүхтэй. Мөн “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байсан.

“Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд мисс Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: