Танилц: Гаалийн ажилтнууд ингэж мөнгө иддэг

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 10 сар 10 ・ 20

Гаалийн ажилтнууд удаа дараа хахууль авсан хэргээр шүүхээс ял авлаа.  Тодруулбал 34 хүнд холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Улмаар гаалийн байцаагч нарт ял оноолоо.

Гаалийн ажилтнууд хахууль авдаг нь нууц биш болсон. Тэдгээрээс илэрсэн нь, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь цөөн байдаг. Өнгөрсөн оны гуравдугаар сард АТГ-аас Замын Үүд дахь гаалийн боомтод шалгалт хийсэн. Шалгалтын явцад гаалийн байцаагчид удаа дараа хахууль авсан байж болзошгүй байдал илэрсэн. Улмаар хэргийг шалгаж найман гаалийн байцаагчийг авилгал авсан,  26 энгийн иргэний авилгал өгсөн хэргээр шалгаж эхэлсэн байдаг.  Ингэхдээ хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгүүдэд Эрүүгийн хуулийн:

254.1 - Худал мэдүүлэг өгөх

263.2- Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

268.2 - Хээл хахууль авах

269.1 - Хээл хахууль өгөх

269.2 - Хээл хахууль өгөх гэсэн үндэслэлээр  прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гаалийн байцаагч Ө-г цагаатгасан бол, Б.Цэен тэргүүтэй долоон байцаагчийг хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, тус бүрээс нь гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, нэг жил тэнсэн харгалзах, таван жил нэг сараас зургаан жил зургаан сар хорих ял оноолоо. Хахууль өгсөн, өгөхийг зохион байгуулсан зургаан хүнд гурван жил таван сараас гурван жил долоон сар хорих ял оноосон бол бусад 19 хүнд нэг жил зургаан сарын хорих ял ногдуулан, түүнийгээ нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзахаар боллоо. Харин хахууль өгсөн нэг хүнд оноосон нэг жил зургаан сарын хорих ялыг хойшлуулсан бол өөр нэг хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байдаг. 

Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2017.08.24-ны өдөр болжээ. Улмаар гаалийн байцаагч нарудаа дараагийн үйлдлээр хахууль авсан хэмээн ял авлаа.

 

Гэмт хэрэгт холбогдсон гаалийн ажилтнууд хаана юу хийдэг байв?

  1. Балдансэнгийн Цэен-Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт Гаалийн хяналт шалгалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч
  2. Дашдэндэвийн Наранчимэг-Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт Гаалийн улсын байцаагч
  3. Ишдоржийн Наранцэцэг- Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч
  4. Мягмарсүрэнгийн Энхтүвшин-Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газарт Гаалийн улсын ахлах байцаагч
  5. Батсуурийн Өнөржаргал-Гааль, Татварын Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч

 

Тэд ямар хэрэг үйлдэв?

Б.Цэен нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр Гааль, Татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.Мөнхчулуунтай бүлэглэж, хээл хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Л.Гэрэлт-Одын гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинд зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах буюу Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана”, “Хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчийн хяналт хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, улмаар Хаан банкин дахь өөрийн 5081004946 тоот дансаар дамжуулан

  • 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гүйлгээгээр 100.000 төгрөг,
  • 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 200.000 төгрөг,
  • 2015 оны 5 дугаар.сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 2.200.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.000.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн гүйлгээгээр 1.440.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн гүйлгээгээр 500.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,
  • 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг,
  •  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гүйлгээгээр 400.000 төгрөг,
  • 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг,
  • 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг,
  • 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг
  • 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээгээр 300.000 төгрөгийн хээл хахууль авсан,
  • 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Р.Бурмаагаас Авлигатай Тэмцэх Газарт хандаж гаргасан Замын-Үүд дэх гаалийн байцаагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахгүй байх, өөрт ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр С.Оюунсүрэнтэй бүлэглэж, Монголын Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч ажилтай Н.Баттулгаар дамжуулан Авлигатай Тэмцэх газрын албан хаагчид 5.000.000 төгрөгийн хээл хахууль өгөхийг завдсан гэх.

 

Д.Наранчимэг нь Гааль, Татварын ерөнхий газрын Авто замын шалган нэвтрүүлэх Гаалийн хяналтын бүс-2 ачааны тээврийн хэрэгсэл орох, гарах чиглэлийн хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Б.Оюунчимэгтэй бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.3-т заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 60.620 кг ачаатайгаар БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газрын “Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор ГХБ-2, ачааны тээврийн хэрэгслийн орох чиглэл дэх хяналтын талбай”-д орж ирсэн 84-37 УБС, дугаартай автомашин болон мөн өдөр 32.250 кг ачаатайгаар БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газрын “Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор ГХБ-2, ачааны тээврийн хэрэгслийн орох чиглэл дэх хяналтын талбай”-д орж ирсэн 47-38 ХЭҮ улсын дугаартай автомашинуудад ачигдсан бараанд гаалийн татварт төлөгдвөл зохих нийт 28.281.063 төгрөгийн татварыг бүрэн гүйцэт төлүүлэхгүйгээр гаалийн хяналт шалгалтыг дуусгаж, дээрх автомашинуудыг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Л.Гэрэлт-Одод давуу байдал олгосны улмаас, улсын төсөв буюу Гааль, Татварын ерөнхий газарт 28.281.063 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх

И.Наранцэцэг нь давтан үйлдлээр, ганцаараа Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд сум дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, мөн хуулийн 246 зүйлийн 246.3-т “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/201 дугаартай тушаалаар батлагдсан гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтын 3214.10,00 гэсэн кодтой замаскийг лабораторид илгээж дүгнэлт гаргуулахгүй байх зэргээр хийж, гүйцэтгэх хяналт шалгалтыг зохих ёсоор хийж гүйцэтгэхгүйгээр, мөн гаалийн татварын хувь хэмжээг бууруулахаар амлаж З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 41-29 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 7.885.652 төгрөгийн татвар ногдох 15 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 6.759.236 төгрөгийн татвар ногдуулж З.Баярсайнаас 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан

  • 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр З.Баярсайны мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 98-02 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 7.736.715 төгрөгийн татвар ногдох 63 нэр төрлийн ачаа барааны чанар байдлыг өөрчлөн 4.689.679 төгрөгийн татвар ногдуулж, З.Баярсайнаас 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан
  • 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Г.Багахүүгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 37-19 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан 22.177.390 төгрөгийн татвар ногдох 12 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 8.137.155 төгрөгийн татвар ногдуулж, Г.Багахүүгээс 400.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан
  • 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Я.Даваадоржоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 60-28 ХӨВ улсын дугаартай ачааны автомашины ачаа барааг зөвшөөрөл өгч гаргахдаа хясан боогдуулж иргэн Ж.Жамъяансүрэнгээр зуучлуулан, Я.Даваадоржоос 200.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан
  • 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Эрдэнэбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 40-58 УНЭ улсын дугаартай ачааны автомашины ачаа бараанд 9.803.064 төгрөгийн татвар ногдох 112 нэр төрлийн ачааны тоо хэмжээг бууруулан 6.112.765 төгрөгийн татвар ногдуулж, Б.Эрдэнэбатаас 100.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан
  • 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-80 ДГО улсын дугаартай ачааны автомашин оруулж ирсэн ачааг 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан
  • 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 41-42 ДГО улсын дугаартай ачааны автомашинаар оруулж ирсэн ачааг 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан
  • 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ч.Эрдэнэбилэгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 22-78 УНК улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа Ч.Эрдэнэбилэгээс 500.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 20-02 УВА улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, иргэн Ц.Оюун-Эрдэнээр зуучлуулан Б.Оюун-Эрдэнээс 200.000 төгрөгийн хээл хахууль авсан,
  • 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Д.Сүхбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 73-28 ДГО, 60-84 ДГО улсын дугаартай ачааны автомашинуудад ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Д.Сүхбаатараас 800.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Доо.Сүхбаатарын мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 12-65 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж, Доо.Сүхбаатараас 650.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Т.Гүндэгмаагийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 17-55 УНЭ улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа Т.Гүндэгмаагаас 500.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Р.Мөнхзаяагийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-24 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж 400.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г.Бат-Амгалангийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 53-89 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг зөвшөөрөл олгож, гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа хясан боогдуулж, иргэн Г.Уранбилэгээр зуучлуулан Г.Бат-Амгалангаас 200.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Я.Хишигдоржийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 30-48 УНН улсын дугаартай ачааны авто машинд ачсан ачаа барааг шалгалгүйгээр гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа Я.Хишигдоржоос 300.000 төгрөгийн хээл хахууль авсан,
  • 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Д.Дашрэнцэнгийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 15-38 УБЗ улсын дугаартай ачааны автомашинд ачсан хөлдөөгчийг шалгалгүйгээр гаалийн маягт-2 бүрдүүлэлтээр гаалийн хяналтын талбайгаас гаргаж иргэн Э.Эрдэнэбатаар зуучлуулан Д.Дашрэнцэнгээс 500.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • Гаалийн хяналтын улсын байцаагч Б.Өнөржаргалтай бүлэглэж, Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа иргэн Н.Нарантуулаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 25-84 ДГО улсын дугаартай, ачааны автомашинд ачсан 4.186.189 төгрөгийн татвар ногдох 2 нэр төрлийн ачаа бараанд тоо хэмжээг бууруулан 3.073.723 төгрөгийн татвар ногдуулж, Н.Нарантуулаас 500.000 төгрөгийн хээл хахууль авч, уг автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргасан гэх гэмт хэргүүдэд

М.Энхтүвшин нь Гааль, Татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүс-2 Ачаа тээврийн хэрэгсэл орох гарах чиглэл, импортын Гаалийн улсын ахлах байцаагчаар 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс мөн сарын 15-ны хооронд ажиллаж байхдаа давтан үйлдлээр иргэн Э.Наранбатаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 60-84 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 500.000 төгрөгийн хээл хахуулийг Э.Наранбатаас авсан,

  • 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Д.Жавзандуламаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 27-80 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, хясан боогдуулж Д.Жавзандуламаас 50.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Э.Батсүмбэрийн мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 45-42 ОРХ улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааны тоо хэмжээг бууруулан, нэвтрэх зөвшөөрөл олгож гаалийн хяналтын талбайгаас гаргахдаа Э.Батсүмбэрээс 300.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Б.Мөнхболдоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 22-93 ДГО улсын дугаартай ачааны автомашиныг гаалийн хяналтын талбайгаас гаргаж, 200.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Мөнхболдоос мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 58-87 ДГА улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачааг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 200.000 төгрөгийн хээл хахууль авсан
  • 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Л.Ариунжаргалаас мэдүүлсэн БНХАУ-аас оруулж ирсэн 10-45 ДГО улсын дугаартай ачааны автомашинд ачсан ачаа барааг гаалийн хяналтын талбайгаас гаргаж 300.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогдсон байна.  

Давж заалдахшатны шүүхээс Балдансэнгийн Цэен, Түншийн Мөнхчулуун, Ишдоржийн Наранцэцэг, Мягмарсүрэнгийн Энхтүвшин, Банзрагчийн Оюунчимэг, Банзрагчийн Оюунчимэг, Нямжавын Батжаргал нарыг хахууль авсан гэм буруутай гэж үзсэн байна.

Улмаар Балдансэнгийн Цэенг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял


М.Энхтүвшинг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 296 хоногийг (296х15.000) 4.440.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж үлдэх 7560 нэгжтэй тэнцүү хэмжээгээр торгох ял (7.560.000 /долоон сая таван зуун жаран мянган/ төгрөгийн) оногдуулсан байна.  

И.Наранцэцэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял

Б.Оюунчимэгийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оноожээ 

Мөн хахууль авсан Б.Цэенийн 15.040.000 төгрөгийг, Т.Мөнхчулууны 15.500.000 төгрөгийг, И.Наранцэцэгийн 6.100.000 төгрөгийг, М.Энхтүвшингийн 1.550.000 төгрөгийг, Б.Оюунчимэгийн 6.280.000 төгрөгийг, Н.Батжаргалын 1.700.000 төгрөгийг тэдгээрээс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

20 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • оюун / 2017 10 сар 26/

    27жил хахуулд идэгдсэн газар шүү дээ илрүүлж хариуцлага тооцсон нь эд илрээгүй өчнөөн байгаа ш дээ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 24/

    Илэрсэн нь л энэ одоо ч байгаа л асуудал

    Хариулах
  • bat / 2017 10 сар 12/

    yag ynendee ynen heljee naad hymyys chin avilga gedeg chin tatvart baidagvum shyy odoo gaaliin baitsaagch gej huurhii muu nertei l bolohoos ter tatvar chin jinhene A

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 12/

    энэ чинь зөвхөн баримтаар нотлогдох гээд банкны дансны хуулгыг нотлох баримт болгосон байна. Яг үнэндээ үүнээс хэдэн арав дахин их АВЛИГА авсан байгаа. Тэгээд хөөрхий хэдэн төгрөг атгуулсан машины жолооч барааны эзэд нь парамт шахалтаас бултаж чадалгүй хамгийн хүнд ялыг нь авч дэ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 12/

    Үнэн мөнийг нь сайн тунгаах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 12/

    Өө Монгод төрийн албан хаагчид авилга авах гэж ажилд ордог ш дээ....нууц биш

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 12/

    Өө Монголд төрийн албан хаагчид авилга авах гэж ажилд ордог ш дээ....нууц биш

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 12/

    Өө Монголд төрийн албан хаагчид авилга авах гэж ажилд ордог ш дээ....нууц биш

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 12/

    Эхлээд хохирлыг барагдуулах. Дараа нь ялах

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 12/

    avtobusni on zasaad sau2 aarni avdag noxdvvdiig orshoojee

    Thanks

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    ХИЛ ГААЛИЙНХАН ЧИНЬ МАШ ИХ ДАРАМТАЛДАГШҮҮ ДЭЭ. ЯЛАНГУЯА ХОЙТ АЛТАНБУЛАГЫНХИЛ. ЗӨВХӨНЗАМ ЗУУРЫНХҮНС Л АВЧ ЯВАХ ЁСТОЙ ГЭЭД Л .ТА НАР ЗӨВХӨНХЯТАДААС Л ХҮНС ЗӨӨХ ЁСТОЙ Ч ГЭХ ШИГ .ТЭГЭЭД Л ТӨДИЙГӨГ ТЭГЭЭДЯВ ГЭЭД Л . УРД ЗАМЫН ҮҮДИЙНХЭНЭЭСЛ СУРСАНЮМ БАЙДАГЮМ БАЙНА Л ДАА ХӨ.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    Энэ сайн эхлэл боллоо. Байнга, гэнэт шалгадаг болоорой. Амжилт

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    дорн Баянхошууны боомтын дарга Эрдэнэтөгс гэж нөхөр маш их хэмжээний хахуул авсан мэдээлэл байгаа шүү

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 11/

    Аргагүйн эрхэнд авилга өгсөн хүнийг шийтгэхээ болих хэрэгтэй. Албан тушаалын хэргүүд зөндөө, ядаж үүдний жижүүр хүртэл таньдаг хүнийхээ үнэмлэх үзэхгүй оруулнаа гэдэг чинь албан тушаалаа ашиглаж бн гэсэн үг

    Хариулах
  • иогэн / 2017 10 сар 10/

    Авилгагүйгээр гаальд ажилд орсон хүн байдаг юмуу? бүгд л өндөр хахуулиар танил талаар ажилд ордог гэсэн шүү... нийтээр нь шалгаачээ Тэнд нэг ч хүн үлдэхгүй дээ харж байгаарай.... шалгаад бай

    2
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 10/

    монголд л байдаг ажил .жаргаж иөнгө олдог байжээ.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 10/

    300 000 төгрөг ч гэх шиг...энэ тоогоо 50-100 үржвэр үнэн тоо гарна даа.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 10/

    300 000 төгрөг ч гэх шиг...энэ тоогоо 50-100 үржвэр үнэн тоо гарна даа.

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 10/

    300 000 төгрөг ч гэх шиг...энэ тоогоо 50-100 үржвэр үнэн тоо гарна даа.

    Хариулах
  • больж больж / 2017 10 сар 10/

    наадуулын чинь мөнгөн дүн нь хэт бага худлаа тоо юм бишүү.. иймхэн мөнгөний төлөө наадуул чинь ажлаа алдана гэж байхгүй дээ... Хэдэн зуун саяаар л яригдах хахууль авсандаа наадуул чинь. Больж муу үхээрүүд. Нүгэл нүдээрээ гэж энэ дээ. Даан ч ард нь хаацайлагдаад олон хахууль авдаг байцагч нар үлдсэнд

    1
    Хариулах