УИХ-ын чуулган эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Яг одоо Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчХ.Баделхан болон  бусад сайд нарын асуудлыг хэлэлцэж байна. Өчигдррийн чуулганаар үндсэн чиг үүргийн найман сайдын асуудлыг хэлэлцэж томилсон. Өнөөдөр үлдсэн долоон сайдын томилгоог УИХ хэлэлцэх юм байна. 

Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчХ.Баделхан,  Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын, Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх