"Дуулахгүй яаж явах юм бэ" цомгийн баяр маргааш болно

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2017 10 сар 20

 

Сүүлийн үед нийтийн дуучид тэр дундаа дуэт дууны төрөлд цахиур хагaлан яваа залуу дуучид бол Б.Нямзагд Б.Хандмаа нар юм. Хайрын сайхан дуунуудыг хослон дуулдаг болохоор Монголын ард түмэн тэднийг  нэг гэр бүл гэж боддог буй за. Тэгвэл залуу дуучид маань тус тусын амьдралтай ажээ.

Дуучид маань хамтарч уран бүтээлээ хийгээд богинохон хугацаа өнгөрсөн боловч  олон бүтээл туурвиад байгаа юм. Тухайлбал, 2015 онд анхны цомог болох "ДУУЛАХ ТУСАМ ДУРЛАХ АЯЛГУУ" хэмээх дан хайрын 12 дуунаас бүрдсэн цомгоо гаргаж мөн тв концертоо өргөн барьж байсан билээ. Улмаар 2016 оны 11-р сарын 8-нд Монгол бөхийн өргөөнд анхны бие даасан "ХАЙРЫН БОЛЗОО" тоглолтоо танхим дүүрэн дууг нь хүлээж байдаг үзэгч, сонсогчдодоо өргөн барьсан юм.

Залуу дуучид, урлагийн мастеруудаас маш өндрөөр үнэлгээ авч, тэднийг  эрэгтэй эмэгтэй хүний хоолойн төгс зохицол хэмээн тодотгож байсан түүхтэй.  Тоглолтоо нийслэл хотынхоо үзэгчдэд өргөн барьсныхаа дараахан хөдөө орон нутагт амьдарч буй дуунд дуртай Монгол түмэндээ "ХАЙРЫН БОЛЗОО" аялан тоглолтоо өргөн барьсан.

Одоо шинэ шинэ сайхан уран бүтээлүүдээсээ сонгон "ДУУЛАХГҮЙ ЯАЖ ЯАВХ ЮМ БЭ" нэртэй шинэ цомгийнхоо баярыг 2017 оны 10-р сарын 21-нд буюу маргааш 13:00 цагаас Их дэлгүүрийн замын урд байрлах "HI-Fi mega store"-д дууг нь шимтэн сонсдог фенүүдтэйгээ тэмдэглэх гэж байгаа байна.

Цомгийн баярт хамгийн түрүүлж ирсэн 100 хүнд цомог болон плакатаа бэлэглэх юм байна. Энэхүү цомгийн дийлэнх хувь нь хайрын дуунууд байгаа ажээ.

Цомгийн баяраас бэлтгэсэн фото сурвалжлагыг бид хүргэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх