МУГЖ Т.Ариунаа “Утасны чинь дугаар" дуугаа 21 жилийн дараа шинэчлэл дууллаа

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2017 11 сар 02 ・ 5

 

“Утасны чинь дугаар 
Урууланд минь байдаг
Янаг уруулын чинь бал бурам 
Мансууруулах бодистой байдаг” х
эмээх өвөрмөц дуугаа одоогоос 21 жилийн өмнө дуулж байсан МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа тус дуугаа шинэчлэн дуулж, видео клипээ цацлаа.

21 жилийн тэртээд ч Монголчуудыг байлдан дагуулж явсан дуучин хатагтайн гал цог өнөөдөр ч дундрашгүй хэвээр. Он жил өнгөрөх тусам улам залуужиж, жавхааждаг дуучин бүсгүйгээр бахархаж, хүндлэхгүй байх аргагүй. 

Түүний гаргасан шинэхэн уран бүтээл “Утасны чинь дугаар 3.0” нь  “Cosmic Ariunaa” цомогт багтах бөгөөд “Хаган фильм” студийн хамт олон  клипийг нь бүтээж хөгжмийн найруулгыг “Ocean Grey” студийн уран бүтээлчид хийсэн байна. 2181 оныг зөгнөн харуулахыг зорьсон уг бүтээл электро стильд оруулан шинэчлэн дуулснаараа онцлог юм. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • serchmaa / 2018 07 сар 27/

    ugeer helehiin argagui domogt hadagtai dahin davtdashgui duuchin amjilt uneheer aguu huchtie hooloitoi yumaa

    Хариулах
  • zochin / 2017 11 сар 07/

    Ee huurhii hamaatnii humuus n umuurchicheee

    Хариулах
  • Zochin / 2017 11 сар 06/

    Dajgui goe bolson baina. Ene gunshaa geed baigaa gar uuruu gunshaa bas dulii baihaa

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 03/

    гуншаагүй л байна ш дээ харин ч гоё цээл хоолой

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 02/

    Ямар балиар муухай гуншсан хамаргүй хүн шиг,хэлээ зажилсан

    1
    Хариулах