Архангай нутгийн уран бүтээлчдийн ТАЙХАР нэгдэл анх 2007 онд байгуулагдан өдгөө Архангай аймгаас төрөн гарсан урлаг соёлын ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ холбоог бий болгон Нутгаа гэсэн сэтгэлтэй, урлагаа гэсэн зүтгэлтэй” уриан дор 60 гаруй уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэнөргөжин тэлээд байна.

Энэ онд Тайхар нэгдлийн 10 жилийн ой тохиож байгаа түүхэн цаг хугацаа бөгөөд ойн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байгаагаас дурдвал 2017 оны 6 дугаар сарын 17-нд МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт Драмын Театрт “Тайхарын дуулал” тоглолтыг зохион байгуулж, нутаг  усны зон олондоо уран бүтээлээсээ өргөн барьсан.

2017 оны 07 дугаар сард Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан “Тайхарын дуулал” теле концертийг Үдшийн хэмнэл студитэй хамтран бэлтгэж МҮОНТВ,TV5, NTV, Малчин ТВ, Эх Орон ТВ, Өлзий ТВ зэрэг томоохон телевизүүдээр үзэгч түмэндээ хүргэсэн.

Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлээс санаачлан 10 жилийн ойгоо тохиолдуулан бүтээсэн ахмад, дунд залуу үеийн 44 уран бүтээлчийн 39 бүтээлийг багтаасан хамтарсан хос цомгийг гаргалаа.

 2017 оны 11 дүгээр сарын 05-ны Ням гаригийн 14:00 цагт МҮЭСТО-нд “Зүрхэнд мөнхийн нутаг” хамтарсан хос цомгийн баяр, ойн нэгдсэн тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна. Тоглолтод Арын сайхан хангай нутгаас төрсөн урлаг, соёлын алдартнууд Ардын болон Гавъяат цолтнууд, залгамж халаа болсон авъяас билигт залуу уран бүтээлчид нэгдэн дуу хуур, шүлэг найргаасаа дээжлэн үзэгч түмэндээ өргөн барина.

Тоглолттой холбоотой мэдээллийг 9920-2850, 9999-7586, 8811-0910, 9655-1145 утсаар лавлана уу.

“Тайхар” нэгдлийн албан ёсны фэйсбүүк хуудас: facebook.com/Тайхар нэгдэл

М.БУЛГАН /МУУГЗ, удирдаач, хөгжмийн зохиолч Архангай нутгийн уран бүтээлчдийн “ТАЙХАР” нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн/

Г.РАВДАН /МУГЖ, Архангай нутгийн уран бүтээлчдийн “ТАЙХАР” нэгдлийн гишүүн/

С.БАТТУЛГА /МУСТА, Архангай нутгийн уран бүтээлчдийн “ТАЙХАР” нэгдлийн үүсгэн байгуулагч, тэргүүн/

Ш.УРЬХАН /Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, Архангай нутгийн уран бүтээлчдийн “ТАЙХАР” нэгдлийн гүйцэтгэх захирал/

Б.МӨНХБАЯР /МУСТА, Архангай нутгийн уран бүтээлчдийн “ТАЙХАР” нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн/