МАН-ын талцал, хуваагдал нь намын даргын суудлаа Ерөнхий сайддаа өгөөгүйн гор юм

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 17 ・ 24

Парламентын засаглалтай улс оронд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг. Энэ бол дэлхийн жишиг. Дэлхийн улс төрд тогтсон энэ дэг жаягийг МАН эвдэж УИХ-ын даргадаа намын даргын суудлаа өгсөн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг "амьгүй албат" болгосон юм. 2016 оны сонгуулиас хойш МАН-ын хийж буй алдаа бүхний эх үндэс нь энэ. Энэ муухай гор нь Засгийн газраа огцруулснаар дууссангүй. Өнөөдөр үргэлжилж, нам нь бүтэн үлдэх эсэх тухай яригдаж эхэллээ. Энэ бол 100 жилийн түүхтэй МАН-д эмгэнэл. Хэрэвзээ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намын даргын албаа давхар хашаад явсан бол Монгол улсад үнэхээр хэрэгтэй байлаа.
 
УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайдаа нохойноос дор үзсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН дотор оюун ухаант хүн байгаа юм уу, бид ямар хүмүүсийг төрд сонгочихсон юм бэ хэмээн ард түмэн өөрийн эрхгүй гаслахад хүргэсэн юм. Өнөөдөр Монголын улс төрийн тогоонд МАН-ын Их хурал гол сэдэв боллоо. Учир нь энэ их хурлаас гарах нэгэн чухал шийдвэр бол намын даргыг сонгох үйл явц юм. Үүнд жирийн гишүүдээс нь эхлээд жирийн иргэд ч чих тавьж, анхаарлаа хандуулж байна. Учир нь МАН- ын даргаар Ерөнхий сайд нь сонгогдож чадахгүйд хүрвэл энэ төр засаг эргээд л бантан болно. Итгэл найдвар дахиад мөхнө. Дэлхийн улс төрийн зарчим ийм байхад МАН-ын зарим эрх мэдэлтнүүд яагаад хэн ч биш нэгнийгээ заавал намын даргаараа сонгох гээд байгаа юм бол. “Номхон тэмээ ноолоход амар” гэдэг зарчим МАН-д хэдий болтол үйлчлэх юм бол. Энэ зарчмаараа цааш явбал энэ нам нь сөнөнө гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бол. Ерөнхий сайддаа намын даргын албаа өгөөд явах нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, амалсанаа биелүүлэхэд хамгийн найдвартай хувилбар биш юм уу. Энгийн гишүүн ч ойлгох энэ зарчмаас хазайж, сул гишүүнд намын даргаа өгөх зайлшгүй шалтгаан нэр бүхий эрх дархтангуудад нь байгаа бололтой.
 
Зарчмын хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үймээн бужигнааны үед УИХ-ын гишүүдээ зөв эрэмбэнд нь оруулах, намын дүрмээрээ зохицуулах, бүх гишүүдээ эв нэгдэлтэй байлгах үүрэг хүлээсэн гурван л хүн МАН-д байсан. Мэдээж нэгдүгээрт намын даргын үүрэг роль. Хоёрдугаарт УИХ дахь намын бүлгийн даргын үүрэг. Гуравдугаарт Ерөнхий сайд байлаа. Гэвч Ерөнхий сайд нь хэн ч биш болж түүний үг үнэ хүндгуй болсон. Намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь нөлөөгүй болоход хүргэсэн. Харин Их хурал дахь намын бүлгийн дарга Д.Хаянхярваад бүгдийг эмх цэгцэнд оруулах үүрэг хариуцлага албан ёсоор байсан ч тэр юу ч хийж чадсангүй. Ингээд дийлэнх нь дайчин, зоригтой У.Хүрэлсүх рүү налах шиг боллоо. Нөхцөл байдал нэгэнт иймдээ хүрсэн үед нөлөөгөө алдсан хүмүүс намын Их хурлыг эцсийн боломж хэмээн харж намын даргын суудлаа дахиж авахаар улайрч эхэлсэн нь энэ намыг дахиад л дүрэмгүй, зарчимгүй, 210 мянган гишүүнээ нохойноос дорд үзсэн, МАН-ыг өөрсдийнхөө албан тушаал, эрх мэдлийг хадгалж үлдэх оромж мэт харуулж эхэллээ. Дэлхийн 200 улс орны дотор парламентын засаглалтай аль улс нь сул гишүүнээр намынхаа даргыг тавьж байхыг харсан юм бол. Монголоос бусад нь Ерөнхий сайддаа намынхаа даргын албыг давхар хашуулаад явж байна шүү дээ.
 
М.Дүгэр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

24 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 21/

    huts l gej helie deeee

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 21/

    huts l gej helie deeee

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 21/

    huts l gej helie deeee

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 21/

    huts l gej helie deeee

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 21/

    huts l gej helie deeee

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 20/

    MAN ongorson 9r sard 8r baga hyrlaaraa zarchmiin shiidee gargachihsan shyy dee.Odoo yamar neg hybi bylegleliin ambits gargaj yimyyleed bailgyi shuud Eronhii saiddaa Namiin dargaa ogood tuushtai ajilleelah heregtei shyy.Ooroor yamarch songolt baih bolomjgyi toroor toglodogoo bolitsgoo Miee tengyydee,

  • Зочин / 2017 11 сар 18/

    Нэгэнт л Хүрэлсүхэд ерөнхий сайдаа өгсөнөөс хойш намын даргаа өгөөд бүх эрх хэмжээнд нь ажиллуулаад болох болохгүй нь үзээд эцэслэн шийдэх хэрэгтэй дээ Битгий алба тушаал фракцлаад үймүүлээд байлдаа Алсаа бодох гээд байгаа бол эвтэй байх хэрэгтэй дээ

    нэгэнт л Хүрэлсүхэд ерөнхий сайдаа өгсөнөөс хойш намын даргаа өгөөд бүх эрх хэмжээнд нь ажиллуулаад болох болохгүй нь үзээд эцэслэн шийдэх хэрэгтэй дээ Битгий алба тушаал фразцлаад үймүүлээд байлдаа Алсаа бодох гээд байгаа бол эвтэй байх хэрэгтэй дээ

  • Зочин / 2017 11 сар 17/

    Энэ Хүрэлсүхээ дэмж.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 17/

    Хүрэлсүх намын даргаа ч хийгээд, засгийн газраа ч удирдаад аваад явсан дээрдээ

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 17/

    Намын даргын суудлыг өгөөгүй биш,ерөнхийлөгчид сэрүүн зүүдлээд аваагүй гээд л гадуур цуурч байсан

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 17/

    khurelsukhed erh medliig n ogchihwol yadaj l hytadaas haraat bus bna,,,, eh ornooo bodoo ta nar... bitgii sanal suudliin heruul hj bai...

    Хариулах