ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн думын гишүүн Н.Расторгуев гэх энэ  эрхэм  хүн “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн.

Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчидэдээ зориулан энэ сарын 8, 9-ны өдрүүдэд “Любэ” хамтлагтайгаа Монголд тоглолтоо хийхээр бэлтгэл хангаад байна. 
Тоглолтыг “Любэ” хамтлагийн Монгол дахь фэн хуудсын админ н.Энхдалай болон Тэнгэрийн Модун ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тасалбар худалдаанд гарч эхэлсэн байгааг дуулгая. Тоглолт Буянт-Ухаа Спортын ордонд болно.

Тасалбар суудлынхаа байршаас хамаарч  40 000-65 000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа. Мөн www.ticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтойгоос гадна 1900-1800 дугаараар захиалан гэртээ хүргүүлэх боломжтой. Петровисын хэрэглэгчид ШТС-н бүх салбаруудаас тасалбараа 5000 Red Point оноогоор авах боломжтой.

ВИП тоглолтын  тасалбарыг 8900-5555 дугаараар холбогдон үнэгүй хүргүүлж аваарай. ВИП тоглолтын  тасалбарын үнэ  300 000 төгрөг.