М.Энхболдын ангийнхан “Төгсч” чадах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 08 ・ 14
Монгол улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийт долоон удаагийн сонгуулиар парламент бүрдүүлжээ.
Тэр бүх парламентын олон нийтийн дундах нэр хүнд янз бүр байсан ч яаж ийгээд сонгуульт хугацаагаа дуусгаж ирсэн байдаг. Харин энэ удаагийн парламент буюу М.Энхболдын ангийнхан хугацаанаасаа өмнө тарж магадгүй нөхцөл байдал үүсжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “... Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргахаас өөр арга алга. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм бэ. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараа тавина шүү” гэж мэдэгдлээ.
Үүнээс өмнө УИХ- ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “...УИХ тарах ёстой. Тийм санаачилга гарвал дэмжихэд бэлэн байна” гээд мэдэгдчихсэн. Ер нь энэ удаагийн УИХ тарах нөхцөл байдал хэдийнээс бүрдэж, хөрс суурь нь бэлтгэгдсэн гээд хэлчихэд хэтийдэхгүй.
“Зууны мэдээ” сонин ч 2017 оны арваннэгдүгээр 6-нд “Цорын ганц гарц бол УИХ тарах” гээд бичиж байлаа. Түүндээ "... Есөн шид нь бүрэлдэнэ гэж муухай үг байдаг. Шуудхан хэлчихье, Монголын төр түүн шиг л болсон байна.
Хэвлэлд гарч байгаа мэдээллээр 33-ын бүлэг нь дахин задарч “Их 10” гэдэг бүлэг мэндэлсэн гэж байна. Нэрбүхий 10-аад гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүг чигийг алтан гадас шиг заагаад, том том томилгоо, шийдвэр ярьцгаан, “Энканто” гэдэг газарт тоорой шарж, тоглосон шиг суудаг болсон гэнэ.
Тэднээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үзэн яддаг 32-ын бүлэг гэж бий. Бас 33-ын бүлгийн буурийг сахиж үлдсэн Сү.Батболдын фракцынхан голлосон хэсэг байна. МАН иймэрхүү бүрэлдэхүүнтэй УИХ дээр ажиллаад байгаа бололтой юм.
...Ёстой л эмгэнэлт, инээдмийн драм гэдэг шиг хачин юм болжээ, Монголын улс төр. Тиймээс одоо Монгол төрийг цэвэрлэх, энэ муу муухайгаас бага ч болов ангижрах цорын ганц гарц байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэр нь УИХ тарах юм. Монголын улс төрийн өнөөдрийн завхрал парламент дээр л болж байна. Түүнчлэн хаа хүрэх нь тодорхойгүй болсон энэ Засгийн газрыг парламент л томилсон юм. Тэгэхээр энэ цэвэрлэгээ парламентаас л эхэлбэл зохих ажээ” хэмээн бичиж байсан юм.
Энэ байдал улам бүр лавширч байх шиг байна. Шуудхан хэлэхэд, энэ парламент ёстой авах юм алга. Байсгээд л хэн нэг гишүүнтэй нь холбоотой “үзлийн” асуудал дэгдэнэ. “Бандааш”-ны асуудалтай гишүүн нэг байснаа, хоёр боллоо. УИХ-ын гишүүн Д.Мурат гэдэг хүн “хэрэг” тарьсан бололтой юм. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүний нөхөр, хүргэн хоёр нь нэгэн бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шуугиж эхэлж байна. Мөн энэ парламентад концессын гэрээ, хүн амины хэрэг, нүүрсний гэрээний наймаанд холбогдсон гишүүд бий. Бас дээрээс нь бүхэл бүтэн намыг хууль бусаар өөрийн болгохоор дээрэм хийсэн, чуулганы хуралдааныг байнга тасалдаг, хүчингийн хэрэгт холбогдсон гурван гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хуульчид хөндөөд байна.
Энэ мэтээр М.Энхболдын ангийнхан бүрдсэнээсээ хойш шийдсэн асуудалгүй, дуулиан шуугианы эзэд голдуу хэдэн хүний цуглуулга болохоо баталсаар өнөөг хүрэв. Бодит байдлыг харвал тэд “төгсч” чадалгүй, наана нь тарснаараа Монголын парламентын түүхэнд анхдагч болж үлдэх вий.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • shudarga irgen / 2018 01 сар 08/

    болзошгүй үндэслэлээр шалгаж байна.Тухайлбал Гүрэн дээд сургуульд 180 хүнийг (нэг хүний сүргалтын зардал 4 сая төгрөг) 3 хоног сургах гэрээ байгуулж 700 -аад сая төгрөг шилжүүлсэн байна.Энэ хэрэгт УИХ-н нэр бүхий гишүүд ч холбоотой байж болох сэжүүр байгаа аж.Мөн 12-р сард захиргааны ажилтнууддаа ил

    Хариулах
  • shudarga irgen / 2018 01 сар 08/

    Авлигатай тэмцэх газраас ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хүн гэгддэг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ,УИХ-ын дарга М.Энхболдын томилсон санхүүгийн хэлтсийн дарга Ч.Нямсүрэн, Ц.Мөнхнасан мөн Д.Хаянхярваагийн томилсон Эрдэнэбаатар ,Эрдэнэбат Алтанцом Гангэрэл нарыг улсын хөрөнгө мөнгө хувьдаа зувчуулж идсэн ба

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 08/

    Ингэж элдвээр хэлүүлэж хятад илжгээрээ дуудуулаж байхаар ажлаа өгаөөд явчихаж болдгүй юм байхдаа,ажлаа өгчихөөр шоронд орохоос л айгаад байнаадаа,тэхлээр гэмт хэрэгтэнүүд их хуралд бүгэж ял завшиж байгаа нь үнэн байхнээдээ.

    Хариулах
  • Монгол / 2018 01 сар 08/

    Монгол улс Монголын ард түмний төлөө хүн алахад би бэлэн байна

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 08/

    Ми данжаадад мөнгө төлж дарга болцгоосон улс Монгол улсыг идээд дуусгаж байна.Энэ байдлыг хэзээ зогсоох вэ?

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 08/

    Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг шалгах болсон нь нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдл

    Хариулах
  • MONGOL / 2018 01 сар 08/

    MANAN BOLON TURD BAIGAA HUJAAGIIN ERLIIZUUDIIG TURUUS ZAILUULAHGUI BOL EH ORON ARD TUMEN USTAJ UGUI BOLLOO!!!!!! ODOO L BOSOHGUI BOL DARAA NI HEZEE CH UGUI !!!!! ARD TUMEN SEREECH ALALTSIE !!!!!!

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 08/

    Дамдин-Очирын энэ мэдээллийг бүх ард түмнээр хэлэлцүүлье,ерөнхийлөгчын хэлсэн үнэтэй,цагаа олсон зөв үгийг МАН-ын зарим гишүүн яаж муухай гүтгэж эсэргүүцэж чадаж байнаа,ийм улсаар юу хийхэв,эд нар өөдтэй юм юуч хийхгүй,нэр хүнд гэж үнэндээ алга,төрийн нэрийг бузарлаж гүйцлээ,түрэгхэн тараасай билээ,

    Хариулах
  • Дао Фу Санг / 2018 01 сар 08/

    Ярзгар илжгийг чирж гаргаад чонын хоол болгох хэрэгтэй

    Хариулах
  • Дао Фу Санг / 2018 01 сар 08/

    Хятад улс өнгөрсөн онд авлигатай тэмцэх ажлын хүрээнд 159 мянга гаруй хүнийг шийтгэжээ.Манайх хичнээн хүнийг яаж шийтгэв Тоо байна уу?

    Хариулах
  • Дао Фу Санг / 2018 01 сар 08/

    Цагаан сар Хар сар болон хувираад байна.Иймд бүх орон даяар Цагаан сар тэмдэглэхгүй байх уриалга гаргаж байна

    Хариулах
  • Ми овогтын хөлийг тайрья / 2018 01 сар 08/

    Монголын төр өлөн өтнүүдээр дүүрсэн өмхий жорлон нэгэнт болжээ.

    Хариулах
  • Дао Фу Санг / 2018 01 сар 08/

    Ми хятадын толгойлсон Тянь Фу Дао хятадын эрлийзүүдийн бүлэглэлийн Бээжингийн далд зааварчилгаагаар Монгол улсыг сүйрүүлж устгах операц амжилттай хэрэгжиж байна.

    Хариулах
  • МӨРӨӨДЛИЙН ТЕАТРЫН ОРИЛОО ГАНПАНЗ НҮҮРТЭН / 2018 01 сар 08/

    Хужаа Ми овогт Оросын гар хөл Женко аль аль нь Монголд хэрэг алга л даа.Сонгууль яваад л Их Хурал сайжраад байдаггүй нь гачлантай.Луйварчин Энхболдууд,Баттулгууд,Батэрдэнүүд, урвагч Улаан,Алуурчин Эрдэнэ,Хурцын бөгс долоогчод сүргээрээ үргэлж гарч ирсээр байгаа.Сүүлийн сонгуулиудыг харчих.

    Хариулах