Ууц, бууз болон халаасны хулгай ихэссэнийг анхааруулав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 02 сар 05
Сүүлийн үед сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн  ууц, идээ, буузны хулгайн хэрэг ихсэх хандлагатай байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээлллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээллээ. 
Тиймээс гэр хорооллынхон болон зарим орон байрны нэг давхрын тагтнаас худгайд юмаа алдахас сэрэмжлүүлэв. Мөн хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөл хөдөлгөөн ихссэн тул томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ч нэмэгджээ. Мөн иргэдийг орой үдшийн цагаар зодож, дээрэмдэх хэрэг ч гарсаар байна. Хулгайд эд зүйлээ алдаж, дээрэмдүүлсэн иргэдийн дийлэнх нь сар шинийнхээ бэлтгэлийг хангахаар хамаг мөнгөө авч яваад дээрэмчдийн өгөөш болох тохиолдол ихсэв. Тиймээс иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх