Х.Мандахбаярт мандат олгож, шударгаар өрсөлдөхийг сэтгүүлчид шаардаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2018 02 сар 07 ・ 2

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит чуулган маргааш буюу  хоёрдугаар сарын 8-нд болно. Гэтэл нэгдсэн эвлэлийн  Ерөнхийлөгчид нэр дэвшихээ хамгийн анх мэдэгдээд байсан Х.Мандахбаярт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонин сэтгүүлийн, мэргэжлийн төвөөс их хуралд оролцох мандат олгоогүй гэнэ. Харин өдөр  тутмын таван сонинд нийт 25 мандат олгосон байх юм.

Энэ байдлаас харахад, дээрх их хурал шударга бусаар явагдах гэж байх шиг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэхүү ёс бус үйлдлээ хурдан залруулах шаардлагатай байна.   Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 2017 оны шилдэг сэтгүүлийн шагналыг  “Зиндаа” сэтгүүл хүртсэн. Х.Мандахбаяр бол Зиндаа сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч хүн.  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь оны шилдэг сэтгүүлээр өргөмжилчихөөд, их хурлын мандат олгохгүй байгаа нь ямар учиртай юм бол. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл яагаад ийм шударга бус үйлдэл хийгээд байна вэ. 

Мөн МСНЭ-ийн 2017 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч, "Гранд" сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэгт ч мандат олдоогүй гэнэ. Гэтэл зарим сонин мандатыг тав, зургаагаар авчихсан байх жишээний. Сонин, сэтгүүлийн мэргэжлийн төвийн дарга нар өөрсдөө ийнхүү бусдыгаа ялгаварлаж байгаа мэргэжил нэгт нөхдийнхөө  урмыг хугалж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдийн эрх ашгийг ийнхүү хөсөрдүүлж байгаа нь харамсалтай. Х.Мандахбаярт мандат олгож, шударгаар өрсөлдөхийг сэтгүүлчид шаардаж байна.   Сүүлийн хэд хоног Х.Мандахбаярыг сошел, болон телевизийн сувгуудаар дайрч доромжилж байгаа, гэнэт нэр дэвших эрхийг нь хасахаар улайран дайрчихсан байна. Шударга ёс, мэргэжлийн ёс зүй гэх зүйлийг нэгдсэн эвлэл ийнхүү үгүй хийж байна уу.    

Н.Чимэг 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ариунаа / 2018 02 сар 07/

    М. Наранбаатар архичин, залуу наагуур чинь бөөн хор хутгаад гүйгээд байна. Наранбаатар хүн дайрч доромжлохдоо сайн шүү дээ.

    Хариулах
  • Dotooddoo helee jiilchej bna?... / 2018 02 сар 07/

    Setgyyl zyi ter chigtee bylingartai hog tantan?....medej ab!!!ta nariin nyyr zarai erdee l ene zebersih heregtei!!!

    Хариулах