Зууны манлай Соёл-Эрдэнэ  хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ, СУИС-ийн хүндэт профессор  Ч.Насантогтохын төрсөн өдөр энэ сарын 09-ны өдөр болно. Тэрбээр төрсөн өдрөө урлагт хүчин зүтгэсэн 40 жиийн тайлангаа үзэгч, сонсогч фенүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, 2018 оны 05 сарын 9ны 19 цагт Соёлын Төв өргөөнд болох "THE BEST OF" бие даасан тоглолтоо хийхээр болсон бөгөөд тоглолтод түүний бүхий л хит дуунууд эгшиглэх юм.

Тоглолтод урилгаар Соёл-Эрдэнэ, Хурд, Чингис хаан хамтлагийн ахлагч МГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд,  Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, оп дива Наран, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна түүний үе үеийн шавь нар оролцох юм.

Үе үеийн хит дууг сонсохоос гадна азтан болох боломжийг тоглолтын зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа. Тодруулбал, тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 100 билет хүнд "Хаан нүүдэл трейвэл" компанийн Байгаль нуурт амрах 50% хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэхээс гадна супер 2 азтан шалгаруулж 100% хөнгөлөлттэй үнэгүй амрах эрхийн бичгээр шагнах юм байна.

Тоглолтод ирсэн хүн бүрийг хадуун дарсаар дайлах энэхүү нэгэн үдшийн тасалбар 30 000 төгрөг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 9611-1169 дугаараас лавлана уу.