Lemons хамтлагийн анхны “Red album” цомог 2006 онд гарч байсан билээ. Тэгвэл уг цомог пянз хэлбэрээр гарч байна. "Улаан пянз"-ыг зөвхөн CHOCO Metropolis Club-т энэ сарын 23-нд  болох пянзний баярын үеэр худалдаалах юм байна.  Тодруулбал, пянзны нээлтийн баяр энэ  сарын 23-нд CHOCO Metropolis Club-д 19:00 цагаас эхлэх бөгөөд урилгаар дуучин Бат Оргил, Оргил, Magnolian хамтлаг нар оролцох болно. Мөн Lemons хамтлагийн бүхий л хит дуунууд энэ үдэш эгшиглэх бөгөөд үргэлжлүүлээд CHOCO Metropolis Club-ийн DJ нар доргиох юм.