Энэ жилийн наадмаар хурдан морь уралдах уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2018 06 сар 22 ・ 11

   Монгол түмний аугаа өв соёл, түүхэн уламжлалын илэрхийлэл болсон эрийн гурван наадмын нэг төрөл болох хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулах болсон. Учир нь хурдан морины уралдааны зохион байгуулалтын зөрчил, маргаан будлиан хэрээс хэтэрч, хяналтаас гарснаар нийгмийн дургүйцлийг хүргэхэд хүрсэн. Түүний тод илрэл бол өнгөрсөн жилийн наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн нийт морьдын 70 гаруй хувь нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж, уралдсан цөөхөн хэдэн морьдын дунд эрлийз хэмээх тодотголтой морьд уралдаж, түрүү айраг хүртсэн нь олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, уур бухимдлыг төрүүлж, наадмаар морио уралдуулахгүй байх сонголт хийхэд хүргээд байна.

   Нийгэм олон нийтэд таалагдсан ч, нийт уяачдын дургүйг хүргэсэн утга учиргүй морь хасалтыг зохицуулчихмаар хэд хэдэн дүрэм журам байгаа ч асуудлыг шийдэх хэмжээнд байж чадахгүй байгаа нь энэ жилийн наадамд монгол эрлийзийн хэрүүл маргаан үргэлжилж, уяачид уралдааныг зорьж ирэхгүй л болов уу. Тиймээс монголын төр, төр шиг байж, төрийн түшээд нь тууштай ажиллаж, дээрхи маргаан будлиан, хэрүүл тэмцлийг таслан зогсоосон хуультай болж, хэрэгжүүлж ажиллахгүй бол эрийн гурван наадмын нэг төрөл, хурдан морины уралдааны аугаа өв соёлыг өвлөн уламжилж яваа уяачид маань хэрүүл тэмцэл, зодоон цохионы бай болж, эцэс сүүлдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болоод дуусах нь байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 07 сар 02/

    Морь л бол морь шүү дээ, эрлийз монгол нь ямар хамаа байнаа, аль нь хурдан морь вэ гэдгийг л үзэх гэж цугладаг юм бишүү

    Хариулах
  • Иргэн / 2018 06 сар 29/

    ХҮҮХДИЙН АМИАР НААДАЖ ХАНАСАН БОЛ БОЛИМООР ДОО

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 27/

    Болорчулуун гишүүнээ дэмжье. төрийн хүний зангараг гаргаж гаргасан санал шийдвэртээ тууштай байхыг хүсье

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 27/

    өндрөөр хэмжээд явуулооо

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 26/

    Morinii dontonguudad jaahan hyazgaarlalt heregtei shuu. Naadmaas busad ued mori uralduuldagiig boliulah heregtei.

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 25/

    Эрхэм гишүүдийн хуулийн төсөл сайн болсон байна лээ. Дэмжиж байгаа шүү

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 25/

    Эрхэм гишүүдийн хуулийн төсөл сайн болсон байна лээ. Дэмжиж байгаа шүү

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 25/

    Битгий уралдаасай,хэдэн хүүхдийн амь нас эрүүл мэнд урьдчилан сэргийлэгдэнэ шүүдээ.

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 25/

    uyachid ooriinhoo huuhduudiig uralduul gedeg tushaal og

    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 24/

    Больсон ч яахав

    1
    Хариулах
  • Зочин / 2018 06 сар 22/

    Энэ бүхний эх үүсвэрийг тавьсан морины комиссынхонтой хатуу хариуцлага ярь,тэр олон хүүхдийн эрүүл мэнд амь насны асуудлыг зүгээр орхих уу?хэлээд байхад чихгүй толгойнууд ямар байдалд хүргэв,зүгээр л насанд хүрэгчдээр унуулах эрхийн акт гаргахад л асуудал шийыдэгдэх хэрэг,ингэсэн тохиолдолд өдөр бүр

    Хариулах