БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох "Жиньжүе" шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ наадамд Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шилдгийн шилдгээр  шалгарч,  "Best Feature Golden Goblet" шагнал хүртлээ.

Уг киноны найруулагчаар Ч.Батбаяр ажиллаж, гол дүрийн жүжигчин Г.Эрдэнэцэцэг нарын хамт шагналыг гардан авчээ. Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь "Ороолон", "Хөгжилтэй гэр бүл" ОАУСК, "Хунгийн сүүлчийн дуу" зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж үзэгчдийн танил болсон залуу жүжигчин юм. 

Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орны  3447 кино оролцсноос ийнхүү шилдгийн шилдгээр Монгол кино бүтээл шалгарсан байна.