“25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү Хөдөлмөрийн хүндэт медиалаар энгэрээ мялаажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны долоодугаар сарын 6-ны өдрийн зарлигаар түүнд энэхүү медиалыг гардуулсан байна. Г.Алтантүрүү “Аав, ээж, хань, үр хүүхэд, дүү минь л их баярлаж байна. Баярлалаа. Хичээнэ ээ” хэмээн баярын сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.