Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар автомашины улсын дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа.

Замын цагдаагийн газраас энэ сарын 25-ны бямба гарагт тэгш тоогоор төгссөн, 26-ны ням гарагт сондгой тоогоог төгссөн автомашиныг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн байна. Харин 18-ны бямба, 19-ний ням гараг болон есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Түүнчлэн автоззамын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авч байгааг нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж танилцууллаа.