Өнөөдөр МҮЭХ-ноос ХНХ-н сайд С.Чинзориг төрийн албан хаагчдийн цалинг нэмэх талаар хийсэн мэдэгдлийн эсрэг мэдээлэл хийлээ.

Тус эвлэлийнхний үзэж байгаагаар улсын хэлэлцээрийн нэг тал болох Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж, 2018 онд олгох ёстой байсан нэг удаагийн мөнгөн тусламж дэмжлэгийн 56,4 тэрбум төгрөгийг нийт төрийн үйлчилгээний албан хаагчдад 8-30 хувиар цалин нэмлээ гэж мэдэгдсэн. 

Гэтэл дийлэнх нь 8 орчим хувиар цалингаа нэмүүлэхээр байгаа нь МҮЭХ-ны байр суурийг хүлээн авах боломжгүй гэсэн үг юм. Боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо 09 дүгээр сарын 03-наас ажил хаяхад бэлэн гэлээ. 

Найман хувь гэдэг нь 2018 оны инфляцийг хаахтай үгүйтэй тоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалинг нэг ч удаа нэмээгүй. Зөвхөн валютын ханшийг харахад л төгрөгийн ам.доллартай харьцах ханш 37,5 хувиар уначихсан.