Хүнсний шилдэг үйлдвэрүүдийн нэг Атар өргөө ХК-ны Атар талх өнөөдөр худалдаанд гараагүй байна.Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Атар талхны шугам эвдэрснээс үүдэн худалдаанд гараагүй аж.

Атар Өргөө ХК-ны барилга дээр үеийн барилга бөгөөд бороо их орох үед барилгын дээврээс ус гоожих,тааз нурах зэрэг алдаа дутагдлууд гардаг бөгөөд үүнээс шалтгаалж бүтээгдэхүүнд янз бүрийн хольц орох, тоног төхөөрөмжин дээр борооны ус орсноос тоног төхөөрөмж гэмтэх эрсдлүүд өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан билээ.

70 жилийн түүхтэй тус барилга ийнхүү энэ зун хэцүүхэн улирлыг үдэж байна.Сүүлийн үед сошиал хуудсуудаар Атар Өргөө ХК-руу чиглэсэн гомдлууд хэрэглэгчдээс ирж байсан билээ.

Ямартай ч Атар талхны үйлдвэрлэл зогсоод байгаа бөгөөд хэзээнээс худалдаанд гарах нь тодорхойгүй байна.