"Дундын бүсгүйг хуваалцахад..."

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 09 сар 14 ・ 8

Ухаантай хvн миний энэ киноноос эмэгтэй хvн гэдэг ямар эмзэгхэн болохыг мэдэрч, хайртай эмэгтэйгээ бусдаас харамлаж хайрлаж энэрэхгvй бол яаж алдаж болдогийг ойлгох болно.

Харин тэнэгүүд нь Моника Беллучиг маань шөнөжин зүүдэлж хонох байх...” гэж Италийн зохиолч Лучиано Винсензони “Малена” киноны нээлтэн дээр хэлсэн алдарт үгийг эш татсан маань учиртай. Итали зохиолчийн бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд ойлгуулахыг зорьсон тэр л “подтекст” Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл “Дундын бүсгүй” шоу драмтай нэн уялджээ.

Үзэгчид “Дундын бүсгүй”-гүйгээс юуг ухаарах вэ. Уран бүтээлчид нь эл драмаар нийгэмд юуг хэлэхийг зорив гэдэгт  Лучиано Винсензони зохиолчийн алдарт эшлэлээс гэмгүйхэн “будаа идээд” хариулчихад буруудахааргүй. Үүнд мэдээж “Хүн харахыг хүссэнээ л хардаг.Сонсохыг хүссэнээ л сонсдог” гэх зүйр үг чухал үүрэгтэй.

Зарим үзэгч эл шоу драмаас монгол залуусын хүрээнд хэдийнэ хавтгайрсан хэрэглээ болчихоод байгаа хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл,хайр дурлалыг ердөө л бэлгийн замбараагүй амьдрал төдийхнөөр сэтгэх болсон нийтлэг ойлголт, орчин цагийн залуусын морал хэрхэн эвдэрснийг харж болох...  

Эсхүл, үйл явдлын уялдаа зангилааг ээрүүлийн утас мэт хөвөрдөж учир битүүлэг үхлийн нууцыг олох гэж хичээн, жүжгийн турш хэн чухам алуурчин байх магадлалтайг логик сэтгэлгээ ажиллуулан мөшгиж мөрдөн байцаагчийн дүрийн ачааг үүрэлцэж болох... Ингэж үзэхэд сонирхолтой хийгээд уйдахааргүй. Триллер, детективд дуртай үзэгчдийг “Дундын бүсгүй” гонсойлгохгүй нь лавтай.

Эсвэл зүгээр л гол дүр А.Туяад бүх л үзвэрийн турш “МӨӨМДҮҮЛЖ”, жүжигчин Алдармаа, Баярмаа нарын уран гоолиг биеийг нүд баясган ширтэж ч болно.

 Бүр эсвэл Дэнзэн яагаад тийм хайртай байсан хэрнээ ийм “жигшүүрт” үйлдэл хийв гэдэгт хариулт эрж, өөрийгөө оронд нь тавьж “Би байсан бол яах байсан бол?” гэж эргэцүүлж ч болох...

Харин үзэгч бивээр хүн хүнээ хэрхэн эвддэг, дөгөөж, хөөргөж өөгшүүлчихээд эцэст нэгнээ яаж дэвсэлдэгийг, хоосон магтаал, хүндлэлийн сүүдэрт нуугдсан хорсол атаархлын мунхагийг харж, мэдэрснээ нуух юун. Угаас хүмүн гэгч оюун ухаант араатан өөрөөсөө илүү сайхныг хүлцэн үл тэвчдэг. Эс бөгөөс ямар ч хамаагүй арга хэлбэрээр өөрийн болгохоор шунаглан тэмүүлдэг. Адгууслаг тэр араншин нь эцэстээ юунд хүргэдэгийг ойлгож ухаарч суулаа.

Нэгтгэн дүгнэхэд “Дундын бүсгүй” /Соко/ хэн ч байсан байж болно. Загвар өмсөгч, инстаграмын од, янхан, мансуурагч байсан байг хамаагүй. Эцсийн эцэст эмзэг, сул дорой, хайр халамжийг үгүйлдэг бүсгүй хүн байсан л хамаатай.

Монголын хошин шог урлагийнхан байр байрандаа очиж байна, юутай сайхан. Чаддаг чаддагаа хийж, дагнаж дадаж, мэргэших замдаа орж байна. Нэгнээсээ төдийлөн ялгарахааргүй шог гараа, ядмаг сюжетээс шинийг эрэлхийлэгчид нь татгалзаж дэлгэцийн урлаг, сет ком, драмын урлаг, мюзиклт авъяасаа сорьж эхэллээ. Хувьсаж хувирч чадахгүй нь зах зээлээс аяндаа шахагдаж продакшн хамтлагууд тарж байна. Жам ёсны хийгээд зах зээлийн эл шаардлага эрт нэхэгдсэн ч манай хошин урлагийнхан харьцангуй хожуу хөдөлгөөнд орсон. Гэхдээ оройтсонгүй. Одоо үзэгчдээ дагаж сэтгэхгүйгээр өөрсдөө урд нь гарч алхах шаардлага тулгарч байна. Үүнийг ч амжилттай хийгээд эхэлж. Үзэгчдээ хөтөлж, сэтгэхүйг нь шинэчлэхийн тулд хошин урлагийн жүжигчид өөрсдийгөө эвдэж, өөрчлөх том шалгуурыг давах шаардлагатай тулгарсныг ч анзаарлаа. Нөгөө л “Шинэ үе”-ийн Ганбаа, Сөрөлт хэвээр байвал шинэ уран бүтээл, зоримог туршилт хийсний хэрэг гарахгүй. Инээлгээд сурчихсан мимик, үг үйлдлээсээ ангижрахгүй бол эмгэнэлт драмын жүжиг тавьсан ч үзэгчид элгээ хаттал инээсээр байх шинжтэй байна. Ингэж хувьсаж чадваас хошин урлагийн “үнэнч” үзэгчид дагаад тоглолтод хүүхдээ дагуулж ирдэг, үзвэрийн танхимд хуванцар савтай хоолоо хээвнэг хэвэнгээ инээж гахаж цацдаг “орк” зангаасаа ангижирч “соёлын довтолгоо”-нд өртөх сайн цаг ойрхон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 10 сар 12/

    Dundin bvsgvi gesen chin nitin zorlon shig sanagdaad bolohgvi yum kkkkk. Nitin zorlong l hvmvvs dundaa heregledeg bizdee kkkkkk. Ner neg l bishee. Erotic geheesee ilvv doromj ner shig sonsogdoj bn

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 09/

    Яг үнэн. Хошин шогийг оркууд л үздэг шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 01/

    ork geed baigaa TSETSEN TENEG ORKUUD ta nar yu hiij chaddag yum garaad ir l dee hahaha yuch chadahgvi tenegvvd baij olon yum bitgii dongos

    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 27/

    Мөрөөдлийн театр гэж нэг чадал муутай хэдэн жүжигчидтэй, үнэн тэнэг агуулгатай юмнууд л тавьдаг

    1
    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 20/

    Ork geed bgaa humuus oorsdo ork bish uu

    Хариулах
  • dendyy tenegyyd ni hosin sog s dee! / 2018 09 сар 14/

    hosin sog bol tiim ch dyrlaad baih sedeb bis?ter jujigchid ni ch tiim ch sildegyyd bis?ORKUUD syy dee!!tegeed tedniig yugii ni yzdeg bnaa!niigemiin hog sabryynyydiig haanaas haina hosin sogoos l haina?...

    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 14/

    та мэдээгүй юмуу_ хошиг шогийг оркууд л үздэг

    Хариулах
  • Зочин / 2018 09 сар 14/

    хошин шог үзэнгээ бургер идэж кола сорон элгээ хаттал инээж суугаа үзэгчид бүгд орк шдээ

    Хариулах