Засгийн газрын бужигнаанаар долларын ханш чангараад эхэллээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 24 ・ 1

 

 

Ерөнхий сайд аа огцруулчихаад шинэ сайдтай болох гэж улстөрчидийг үймж сандал ширээ булаацалдаж байх хойгуур "ноён ногоон"-ы үнэ чангарлаа. Манай улс гадны валютаас хамараалтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн бололтой. Монголбанкнаас ам.долларын ханшийг 1600 төгрөгт барин хэмээсэн ч биелэлээ олоогүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг долларын ханшийг зохиомолоор өсгөдөг хүмүүсийг олчихсон. Удахгүй зарлаж олон нийтэд мэдээлнэ хэмээн ам гарсан ч Ерөнхий сайд байхдаа тунхаглан зарлаж чадсангүй суудлаасаа буулаа. Харин одоо Ч.Сайханбилэг ам.долларын өсөлтийн талаар юу гэх нь сонин байна. 

Өнөөдрийн байдлаар ам.долларын монголбанкнаас зарласан ханш 1887 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкуудад зарах ханш 1890-1895, авах ханш нь 1882-1884-тэй байна. Мөн найман шарга гадаад валют арилжааны төвд 1887. 

Ам.доллорыг 1800 төгрөг дээр тогтворжино гэж байсан ч хэдийнээ талийч өглөө. Ердөө 20, 30 төгрөгөөр нэмэгдэхэд л 2000-т хүрч ноён ногоон хяналтаас гарч чангарч орхих нээ. 

Ирэх онд долларын ханшийг 1700 төгрөгт барихаар улсын төсөвт суулгасан бол инфляцийг долоон хувьтай байхаар Төрийн мөнгөний бодлогод тусгасан гэдгийг 2015 оны улсын төсөв батлах үеэрээ онцолсон. Гэвч доллар ингэтлээ галзуурч байхад 1700 төгрөгт барина гэдэг юу л бол. Огцорсон засаг нь 1450 төгрөгт, монголбанк 1600 төгрөгт барина гээд дийлээгүй. 

Гэхдээ монголын эдийн засаг улстөрчидөөс болж унасан гэдэг. Аливаа асуудлыг хэтэрхий улстөржүүлдэг нь том "ангал" үүсгэсэн. Тухайлбал, 2012 оноос эхлэн Н.Алтанхуягийг ерөнхий сайд байх үед "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тодорхой хэсэг хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барих байсан ч үнийг хөөрөгдүүлж улам нэмэгдүүлсэн. Хэдэн хувийн хэвшлийнхний халаасанд үнэгүй сайхан хоол бэлдэж өгөөд ард түмэнд үр шимээ хүртээгээгүй. 

Энэ сарын 19-ны байдлаар махны үнэ өсөөгүй тогтвортой байна. Хүнсний ногоо, сүү, гурилны үнэ нэмэгджээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авангуутаа "Эдийн засаг", "Эдийн засаг", "Эдийн засаг" хэмээсэн.  

Суудлын бужигнаан өдгөө шийдэгдсэн болохоор "Эдийн засгийн бодлого"-оо зөв хэрэгжүүлж байж хямралаас аварна гэдгийг санах хэрэгтэй. Ард түмэн бүсээ чангалсаар л байна. 

Х.Даваа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: